Украины арми барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэр дэх “С-300” пуужингийн системд амжилттай цохилт өгснөө даваа гарагт мэдэгдэв.
“Пуужин сайхан шатсан. Энэ бол Оросын нутаг дэвсгэр дээрх С-300. Дайсны нутаг дэвсгэрт барууны зэвсгийг ашиглах зөвшөөрөл олгосноос хойших эхний өдрүүд” гэж Украины Засгийн газрын сайд Ирина Верещук гэрэл зургийн хамт “Facebook”-т бичжээ.
Хэдхэн өдрийн өмнө Европын хэд хэдэн улс зэвсгийн ашиглалтад тавьсан хязгаарлалтаа цуцалж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд АНУ-ын зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт хязгаарлагдмал цохилт өгөх зөвшөөрөл өгсөн юм.
Сүүлийн цохилтод ямар зэвсэг ашигласан нь тодорхойгүй байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Байдены шийдвэрийг Харьков мужийг хамгаалахад туслах чухал алхам гэж сайшаасан ч зарим шинжээчид үүнийг Оросын түрэмгийллийг няцаах Украины чадварт дорвитой нөлөөлж чадах эсэхэд эргэлзэж байна.
АНУ Украинд “ATACMS” гэгддэг 300 километрийн зайд тусах чадвартай алсын зайн тусгалтай пуужинг Оросын нутаг дэвсгэрийн эсрэг ашиглахыг зөвшөөрөөгүй нь зарим талаараа цэргийн шинжээчдийн дүгнэлтэд нөлөөлжээ.
Оронд нь Байден Украинд зөвхөн 70 километрийн тусгалтай “GMLRS” гэгддэг богино зайн тусгалтай пуужинг ашиглах зөвшөөрөл олгосон юм.
Эх сурвалж: CNN

#УКраин, #Барууны зэвсэг, #Оросын С-300,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557