Энэтхэгт сүүлийн гурван өдрийн дотор халууны улмаас 50 гаруй хүн амь насаа алджээ.
33 нь өнгөрсөн амралтын өдрүүдэд хойд хэсгийн Уттар Прадеш мужид нас барсан байна.
Нас барагсдын дунд санал хураалтад оролцсон хүмүүс, тухайлбал санал өгөхөөр гадаа дугаарлаж байсан сонгогч, сонгуулийн хэсгийн албан хаагчид, хамгаалалтын албаны хүмүүс, эрүүл ахуйч нар байгаа аж. Тус улсад хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн сонгуулийн санал хураалтын сүүлчийн шат бямба гарагт болсон юм.
Одиша (Орисса) мужид мөн 20 орчим хүн халууны улмаас нас барсан болохыг албаны хүмүүс мэдэгдэв.
Энэтхэгт бүх нийтийн сонгууль таван жил тутамд зуны дөрөв, тавдугаар сард болдог. Энэ жилийн хувьд сонгуулийн санал хураалтын үеэр рекорд тогтоосон халалт үргэлжиллээ.
Холбооны эрүүл мэндийн яамны мэдээллээр гуравдугаар сарын 1-ээс тавдугаар сарын 30-ны хооронд халуунд цохиулсан нийт 24,849 тохиолдол, 56 нас баралт бүртгэгдсэн байна.
Гэсэн хэдий ч бодит тоо хамаагүй өндөр байж магадгүй байна.
Зөвхөн Одиша мужид гэхэд сүүлийн 72 цагийн дотор 99 хүн халуунд цохиулан нас барсан гэж мэдээлснээс 20 тохиолдлыг нь баталгаажуулсан гэж тус мужийн Тусгай тусламжийн комиссар мэдэгдэв.
Уттар Прадеш муж улсын сонгуулийн албаны дарга Навдип Ринва нас барсан сонгуулийн ажилтнуудын ар гэрт 1.5 сая рупи буюу 18,000 долларын нөхөн олговор олгохоо мэдэгдсэн байна.
Бихар, Мадхья Прадеш, Жаркханд зэрэг мужид мөн халууны улмаас нас барсан байж болзошгүй тохиолдлууд бүртгэгджээ.
Энэтхэгийн Өвчний хяналтын үндэсний төвийн мэдээлснээр нь халалтын үеийн харвалт “амь насанд аюултай” бөгөөд нас баралтын түвшин 40-64% байдаг аж.
Энэтхэгийн хойд, төв, баруун хэсгийн зарим нутгаар сүүлийн хоёр долоо хоногийн турш халалт тасралтгүй үргэлжилсэн ба хамгийн ихдээ хэдэн хоногийн турш 45-46 хэмд хүрч, зарим газраар 50 хэм хүртэл халж байна.
Гэхдээ ойрын өдрүүдэд борооны улирал эхэлж байгаатай холбогдуулан агаарын температур буурах төлөвтэй байгааг Энэтхэгийн цаг уурын алба мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#хэт халалт, #Энэтхэг, #нас баралт, #Уттар Прадеш муж, #Одиша муж,