Мальдив улс Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарласан Израилын паспорт эзэмшигчдийг тус улсад нэвтрэхийг хоригложээ.
Тансаг амралтын газрууд, цагаан элсэрхэг наран шарлагын газруудаараа алдартай Энэтхэгийн далайд орших тус арлын улсын ерөнхийлөгчийн Тамгын газар ням гарагт уг хязгаарлалтыг зарласан байна.
Мальдивын Ерөнхийлөгч доктор Мохамед Муиззу засгийн газрын зөвлөмжийн дагуу ийм шийдвэр гаргасан тухай мэдэгдэлд өгүүлжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэнээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд хоригийн хэрэгжилтийг хянах зорилгоор засгийн газрын дэд хороо байгуулахаар болсон байна.
Хоригийг зарласны дараа Израилын Гадаад хэргийн яам ард иргэдээ тус арал руу аялахгүй байхыг зөвлөжээ. “Ямар нэгэн асуудалд орвол бидэнд туслахад хүндрэлтэй байх учраас тухайн нутаг дэвсгэрт байгаа Израилын иргэдийг арлаас явах талаар бодолцохыг зөвлөж байна” гэж мэдэгдсэн байна.
Мальдивын Ерөнхийлөгч мөн “UNRWA”-тай хамтран Палестинд тусламж үзүүлэхээр хандивын аян өрнүүлэх гэж буйгаа мэдэгджээ.
Мөн тэрээр “Фластинаа Эку Дивехин” (Мальдивчууд Палестинтай эв санааны нэгдэлтэй байна) уриан дор үндэсний хэмжээний жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Хэдэн өдрийн өмнө Ерөнхийлөгч Муиззу Рафах дахь дүрвэгсдийн хуаранд Израилын агаарын довтолгооны улмаас 45 палестин амиа алдаж, 200 гаруй хүн шархадсаныг зэмлэж байв.
“Би Мальдивын засгийн газар болон ард түмэнтэйгээ хамтран нэн даруй гал зогсоож, хүчирхийллийг дуусгавар болгож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэхийг уриалж байна” гэж Муиззу өнгөрсөн долоо хоногт “X” платформд бичиж байсан юм.
Эх сурвалж: CNN

#Израил, #Газын дайн, #Мальдив улс,