Мексикт сонгуулийн санал хураалт хаагдсан бөгөөд урьдчилсан дүнгээр ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж буй Клаудиа Шеинбаум саналын тоогоор тэргүүлж, Хочитл Галвез удаалж, харин цорын ганц эрэгтэй нэр дэвшигч Хорхе Альварес Майнез тэднээс хол зөрүүтэй хоцорч байгаа аж.

Сонгогчид уг сонгуулиар мөн Мексикийн Конгрессын гишүүд болон найман муж улсын захирагч, Мехико хотын тэргүүнийг сонгох юм.

Кампанит ажлын үеэр Мексик даяар орон нутгийн сонгуулийн 20 гаруй нэр дэвшигч амь үрэгдсэн талаар засгийн газраас мэдээлсэн бол хувийн судалгааны байгууллага нийт 37 хүн амиа алдсан гэж тооцоолжээ.

Түүнчлэн ням гарагт Пуэбла мужид сонгуулийн санал хураах байранд халдлага болж, хоёр хүн амиа алдсан болохыг албаныхан мэдэгдэв.

Мексикийн үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгогдох эрхтэй тул 2018 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа одоогийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор нь дахин сонгогдох эрхгүй юм. 

Сүүлийн үеийн санал асуулгаар иргэдээс 60%-ийн дэмжлэг авсан Лопез Обрадор өөрийн залгамжлагчаар 2018-2023 онд Мехико хотын захирагчаар ажилласан 61 настай эрдэмтэн Клаудиа Шеинбаумыг дэмжиж байгаагаа мэдэгдээд байгаа.

Морена намаас нэр дэвшиж буй Шеинбаум ерөнхийлөгчийн дэмжлэгийг авснаар рейтинг нь өссөн байна.

Одоогийн байдлаар тэрээр 56-аас дээш хувийн саналтайгаар гол өрсөлдөгч болох сенатор, бизнесмен 61 настай Хочитл Галвезыг тэргүүлж байгаа аж.

Санал хураалт орон нутгийн цагаар 18:00 цагт дууссан бөгөөд ялалт байгуулсан нэр дэвшигч есдүгээр сарын сүүлчээр албан тушаалаа хүлээн авна.

Эх сурвалж: BBC

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Мексик, #эмэгтэй ерөнхийлөгч, #Клаудиа Шеинбаум,