АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг Нью-Йоркийн тангарагтны шүүх 34 зүйл ангиар яллах шийдвэр гаргасанд уурласан дэмжигчид нь Трампыг дэмжигч цахим хуудсуудыг үймээн самуун, хувьсгал, хүчирхийллийн арга хэмжээ авах уриалгаар булж байна.

“Reuters” агентлаг Трамптай холбоотой Truth Social платформ, Patriots.Winболон “The Gateway Pundit гэсэн гурван вэбсайтад бичсэн сэтгэгдлүүдээс тоймложээ.

Зарим нь тангарагтны шүүгчид рүү дайрах, шүүгч Хуан Мерчаныг цаазлах, иргэний дайн дэгдээх, зэвсэгт бослого гаргахад уриалсан байна.

Тухайлбал, Patriots.Win сайт дээр нэгэн хэрэглэгч Нью-Йоркд байгаа алдах зүйлгүй хэн нэгэн Мерчаныг аргалах хэрэгтэй. Тэр хутгатай хууль бус цагаачидтай тааралдана гэж найдъя гэж бичжээ.

Gateway Pundit дээр өөр нэг нь либералуудыг буудахыг санал болгов Зарим зүүнтнүүдийг дарах цаг болжээ. Үүнийг санал хураалтаар засах боломжгүй. 

Трамп 2020 оны сонгуулийг шударга бус явагдсан гэж мэдэгдсэний дараа хүчирхийлэл, айлган сүрдүүлсэн утга бүхий үг хэллэг ихсэж байв. Хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр зэхэж байгаа Трамп түүний хэрэг дээр ажиллаж буй шүүгч, прокуроруудыг авлигад идэгдсэн гээд, Цагаан ордонд ороход нь саад учруулахыг зорьж байна хэмээн үндэслэлгүйгээр буруутгасны дараа мөн түүний дэмжигчид шүүгч, шүүхийн ажилтнуудыг заналхийлж, айлган сүрдүүлэх нь нэмэгдсээр байна. 

Пүрэв гарагт шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг дэмжигч олон хүн Америкийн улс төрийн тогтолцоо эвдэрсэн бөгөөд зөвхөн хүчирхийллийн арга хэмжээ л улс орныг нь аварч чадна гэж мэдэгджээ.

Зэвсэглэсэн 1,000,000 хүн Вашингтонд очоод, хүн бүрийг дүүжлэх хэрэгтэй. Энэ бол цорын ганц шийдэл” гэж Patriots.win сайтад нэг хэрэглэгч бичсэн байна. Өөр нэг нь Трамп хэлэх л юм бол түүний төлөө тулалдаж, үхэхэд бэлэн арми байгаа гэдгийг аль хэдийн мэдсэн байх ёстой... Тэр гуйвал би зэвсэг барина гэж бичжээ.

Хэт даврагч зэвсэгт хүчнийг судалдаг нэгэн судлаач хэлэхдээ гэм буруутайд тооцох шийдвэрийг дайснуудынх нь зохион байгуулсан хуйвалдаан гэж итгүүлэхэд Трампын зарим дэмжигчид үймээн самуун, хүчирхийллийг өдөөж магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп,