ОЛИМП

С.Батцэцэг ахин ялж хагас шигшээд үлдлээ

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг цэвэр ялсан. Тэрбээр дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа хийлээ.

С.Батцэцэг тамирчин маань 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиевагтай барилдан 8:5-аар яллаа.

Ингэснээр манай бөх үдээс хойш 17:15 минутад Нигерийн Обарудуду, Кыргызстаны Мээрим Жуманзарова нарын ялсантай хагас шигшээд барилдахаар боллоо.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet