Израилын арми Газын зурвас болон Египетийн хилийн дагуух хамгаалалтын бүсийг хяналтдаа авчээ. Ингэснээр Палестины нутаг дэвсгэрийн хуурай газрын бүх хил Израилын эрх мэдэлд шилжлээ.

Израил мөн Газын өмнөд хэсэгт орших Рафах хотод хийж буй халдлагыг зогсоох тухай Олон улсын шүүхийн тушаалыг үл харгалзан хот руу дайралт хийсээр байна.

Цэргийн төлөөлөгч Даниел Хагари телевизээр өгсөн ярилцлагадаа Газын зурвасын Египеттэй хиллэдэг хилийн дагуух 14 километр урт коридорыг Израилын хүчин хяналтдаа авсан гэж мэдэгдэв.

Филадельфийн коридор нь Хамас бүлэглэлд хүчилтөрөгчийн шугам болж, Газын зурвасын нутаг дэвсгэрт зэвсэг зөөвөрлөхөд байнга ашигладаг байсан гэж Хагари хэлжээ.

Өмнөд хэсгийн Египеттэй хиллэдэг хил нь Израилын шууд хянадаггүй Газын зурвасын цорын ганц хуурай газрын хил байв.

Энэ хооронд, лхагва гарагийн өглөө Израил Рафах руу дайралт хийхээр танкаа илгээсэн байна. НҮБ-ын дээд шүүхээс хот руу хийж буй дайралтаа нэн даруй зогсоохыг шаардсан ч Израил мягмар гарагт анх удаа Рафах хотын төв рүү нэвтэрсэн юм.

Израил Рафах дахь хүмүүсийг хэрхэн аюулгүй байлгаж, хоол хүнс, ус, эм тариагаар хангах талаар тайлбарлаагүй гэж Дэлхийн шүүх мэдэгдэв. 

Тель Аль-Султан дүүрэгт энгийн иргэд аюулгүй газар руу нүүж байхад Израилын дронууд тэднийг онилсон талаар Рафах хотын түргэн тусламж, онцгой байдлын албаны орлогч дарга Хайтам аль Хамс хэлжээ.

Газын Эрүүл мэндийн сайд Мажед Абу Раман Рафах боомтод тусламж үзүүлэхийн тулд Израилд шахалт үзүүлэхийг Вашингтонд уриалаад, бүслэгдсэн Газын өвчтөнүүд эмчилгээгүйн улмаас нас барж байгааг хэлсэн байна.

Харин Израилын хамгийн ойрын холбоотон АНУ мягмар гарагт Рафах хотод хуурай замын томоохон довтолгоо хийхийг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлжээ. Мөн Израил ийм ажиллагаа явуулж байгаа гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Рафах, #Египетийн хил, #Израилын довтолгоо,

0 / 1000