Словакийн сөрөг хүчний удирдагч Михал Шимечка итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар зүүний үндсэрхэг үзэлтэй засгийн газрыг огцруулахаар оролдох үедээ Ерөнхий сайд Роберт Фицог улс орноо Европын холбооноос гаргахаар бэлтгэж байна хэмээн буруутгав.
Фицо Оростой харилцаагаа хадгалахыг эрмэлзэж, Киевт үзүүлэх албан ёсны цэргийн тусламжаа зогсоосон. Тэрээр Оросын эсрэг хориг арга хэмжээг шүүмжилж ирсэн ба 2024 оны сүүлээр Украин газар нутгаар нь дамжин өнгөрдөг Оросын байгалийн хийн урсгалыг зогсоосны дараа Киевтэй зөрчилдөөн нь хурцадсан юм.
Зүүний үзэл баримтлалтай “Чиглэл-Нийгмийн ардчилал” (Smer) намын дарга, дөрөв дэх удаагаа Ерөнхий сайдаар ажиллаж буй Фицо мөн Словакийг ЕХ-нд нүүрлэж болзошгүй “аливаа хямралын нөхцөл байдалд”, тухайлбал блок задрах үед бэлтгэлтэй байх шаардлагатай гэж анхааруулж байв.
Тэгвэл “Дэвшилтэт Словак” намын дарга Шимечка парламентын гишүүдэд хандан “Энэ нь Фицогийн засгийн газар Словакийг Европын холбооноос гаргахаар бэлтгэж байна гэсэн бидний анхааруулгыг гарцаагүй баталж байна” гэж мэдэгджээ.
“Үүнийг үндэсний эрх ашигт заналхийлж буй үйлдэлд тооцож, түүнд итгэл үзүүлэхгүй байх хэрэгтэй.”
Засгийн газрын зүгээс санал хураалтын өмнө хийсэн мэдэгдэлдээ Европын Холбооны гишүүнчлэлийг эргэлт буцалтгүй гэж тунхагласан бодлогын баримт бичигт тууштай байгаагаа илэрхийлсэн боловч холбооны бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрхтэй гэдгээ илэрхийлсэн байна.
Фицо оны өмнөхөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад айлчилж, байгалийн хий болон Украины асуудлаар ярилцсан. Мөн өнгөрсөн долоо хоногт засгийн газрын хэд хэдэн гишүүнээс бүрдсэн төлөөлөгчид хоёр орны харилцааг бэхжүүлэх зорилгоор Москваг зорьсон билээ.
Айлчлалаас хойш тэрээр сөрөг хүчнийг засгийн эрхийг авахын тулд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна гэж буруутгаж байгаа ч сөрөг хүчин үүнийг үгүйсгээд байгаа.
Фицогийн засгийн газар ЕХ болон НАТО-ийн гишүүнчлэлд эргэлзэж байгаагаа хэзээ ч албан ёсоор мэдэгдэж байгаагүй ч Фицо барууны орнуудтай таагүй харилцаатай Орос, Хятад, Бразил, Турк зэрэг улстай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж ирсэн билээ.
Хэдийгээр Фицогийн нам парламентад дийлэнх олонх биш боловч илтгэл үзүүлэх эсэх санал хураалтад үндсэрхэг үзэлтэй “Словакийн үндэсний нам” болон төвийн зүүний үзэлтэй “Дуу хоолой – Нийгмийн ардчилал” намын дэмжлэгийг авах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #Словак, #Михал Шимечка, #Ерөнхий сайд Роберт Фицо,