Өнөөдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол түүнийг огцруулах тухай Үндсэн хуулийн шүүхийн хуралдаанд оролцжээ.

Шүүх хуралдааны эхэнд Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Мүн Хён Бэ түүнд үг хэлэх боломж олгох үед Юн төрийн албанд ажиллахдаа чөлөөт ардчиллын төлөө тууштай зүтгэсэн гэж хэлсэн байна. 

2022 онд ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө прокуророор ажиллаж байсан Юн шүүхийн асуултад бүгдэд нь хариулахаа амлажээ. 

Түүний өмгөөлөгчдийн багийнхны мэдэгдсэнээр Юн арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн байдал зарлах болсон үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж, өмгөөлөгчдөөрөө дамжуулан дуудахыг хүссэн гэрчүүдийн жагсаалтыг гаргасан байна.

Юн нь цэргийн байдал тогтоох замаар бослого, үймээн самуун дэгдээхийг оролдсон үндэслэлээр мөн шалгагдаж байгаа ба өнгөрсөн долоо хоногоос хойш шоронд хоригдож байгаа.

Харин Үндсэн хуулийн шүүх Юныг үндсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг огцруулах санал гаргасан парламентын шийдвэрийг хянан хэлэлцэж байгаа юм. Түүнийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах уу, бүрэн эрхийг нь сэргээх үү гэдгийг шүүх шийднэ.

Юн импичментийн хуралд оролцохоор шийдсэн ч түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй мөрдөн байцаагчдын зарлан дуудах хуудсыг үл тоомсорлож, одоог хүртэл байцаалт өгөхөөс татгалзсаар байгаа.

Өнгөрсөн долоо хоногт импичментийн сонсголын үеэр Юны өмгөөлөгчид импичментийг сөрөг хүчний намууд парламент дахь олонхын байр сууриа урвуулан ашигласан ерөнхийлөгчийн эсрэг хийсэн улс төрийн халдлага бөгөөд энэ нь үндсэн хуулийн дэг журмыг хамгаалахтай ямар ч холбоогүй гэж маргасан байна.

Тус улсын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам, цөөнхийн намууд болон Юны Ардын хүчний намын 12 гишүүн арванхоёрдугаар сарын 14-нд Юныг огцруулах асуудлаарх санал хураалтыг дэмжсэн юм.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #импичментийн шүүх хурал,