Мягмар гарагт Франц, Герман улс Украиныг Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх байд цохилт өгөхдөө барууны зэвсгийг ашиглах эрхтэй гэж мэдэгдэв.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Германы канцлер Олаф Шольцын хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Украин руу илгээсэн Францын зэвсгүүд, тэр дундаа алсын тусгалтай пуужингуудаар Оросын нутаг дэвсгэр дэх баазуудыг онилохыг зөвшөөрчээ.

Макрон “Орос дахь баазуудаас Украины газар нутагт халдан довтолж байна. Бид пуужин харвасан газруудыг онилохыг хориглочхоод Украинчуудад цохилтод өртөж буй хотууд болон Харьковын эргэн тойронд байгаа бүхнийг хамгаалах хэрэгтэй гэж яаж хэлэх билээ?” гэж хэлжээ.

“Бид пуужин харваж буй цэргийн байгууламжууд, үндсэндээ Украин руу довтолж буй цэргийн объектуудыг саармагжуулахыг тэдэнд зөвшөөрөх ёстой гэж бид бодож байна” гэж тэрээр үргэлжлүүлэв.

Гэсэн хэдий ч Оросын бусад объектууд, тэр дундаа “иргэний болон бусад цэргийн байгууламжуудад цохилт өгөхийг зөвшөөрч болохгүй” гэж Макрон нэмж хэлсэн байна.

Шольц Макроны хэлсэн үгийг дэмжиж, зэвсэг нийлүүлсэн улс орнуудын тавьсан нөхцөл, олон улсын хууль тогтоомжийг хүндэтгэсэн тохиолдолд Украин өөрийгөө хамгаалах эрхтэй гэж мэдэгджээ.

“Украин улс олон улсын хуулийн дагуу хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэх бүрэн эрхтэй. Үүнийг тодорхой хэлэх ёстой болов уу. Зарим хүмүүс өөрийгөө хамгаалж, зохих арга хэмжээ авахыг зөвшөөрөх ёсгүй гэж маргаж байгаа нь надад хачирхалтай санагдаж байна.”

Украины барууны холбоотнууд хандивын зэвсгийг зөвхөн Украины нутаг дэвсгэрт ашиглахыг шаардаж ирсэн. Хэрэв зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглавал мөргөлдөөнийг улам даамжруулж, НАТО-г хамарсан өргөн хэмжээний дайн дэгдээх эрсдэлтэй гэж барууны удирдагчид эмээдэг.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский зэвсгийн хэрэглээг өргөжүүлэхийг холбоотнуудаасаа удаа дараа хүсэж ирсэн юм.

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон энэ сарын эхээр Киевт айлчлах үеэрээ “Миний бодлоор Украинчууд эдгээр зэвсгийг хэрхэн ашиглах нь тэдний шийдэх хэрэг. Тэд эх орноо хамгаалж байгаа. Путин улс орныг нь хууль бусаар эзлэн түрэмгийлсэн учраас тэд ийм алхам хийх эрхтэй. Туйлын тодорхой хэлье: Орос Украин руу дайралт хийсэн, Украин Орост хариу цохилт өгөх бүрэн эрхтэй” гэж хэлж байв. 

Эх сурвалж: CNN

#Герман, #УКраин, #Франц, #Барууны зэвсэг,