Гэрэл зургийг MPA.mn

Гэр хорооллын гудамж харанхуй, хаана ямар булан тохой байгааг мэдэхгүй, хэний хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж байгаа нь нотлогдохгүй байсан харанхуй хэдэн арван жил ард хоцорчээ. Энэ бол технологийн амжилт буюу камержуулалтын үр дүн. 

Одоогийн байдлаар камержуулалтын үр дүн хамгийн эергээр гарч байгаа бүрэн камержсан ганц дүүрэг бол Чингэлтэй дүүрэг. Тус дүүрэг 2023 оны байдлаар 572 цэгт 2633 хяналтын камерыг суурилуулсан байна. Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6% багасаж, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37.1%-иар буурчээ. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн үр дүн гарсан байна. Энэ нь бусад 5 дүүрэгтэй харьцуулахад гэмт хэргийн гаралтаар хамгийн бага түвшинд байна гэсэн үг юм.

Камержуулалт зөвхөн гэмт хэргийн бүртгэлд эерэгээр нөлөөлж байгаа биш гэрээсээ төөрсөн, алга болсон хүүхэд хөгшдийг хурдан шуурхай олоход ч түлхэц болж байна. Алга болсон хүүхдийг ам дамжуулан сураг сонсохоос гишгэсэн мөр алхсан гудамж бүрээр нь өргөн дэлгэцээр нягтлан харах хоёрын хооронд асар их зөрүү бий.
Мөн камержуулалтын ажлыг үр дүнтэй болгоход хамгийн чухал зүйл бол байршлаа зөв тодорхойлох. Чингэлтэй дүүрэг бол хотын төвийн бүсээс хойшоо Чингэлтэй уулын бэл хүртэлх том газар нутгийг хамардаг. Мөн жуулчид хамгийн ихээр зорчдог дүүрэг. Тухайлбал “Их дэлгүүр”, “Мөнгөнзавъяа”, “Ард кино” театр зэрэг жуулчны гудамж гэж хэлж болохоор байршлуудад хамгийн их халаасны хулгай бүртгэгддэг. Харин энэ хэсгүүдэд хяналтын камерыг байршуулснаар одоо бид гаднын жуулчны өмнө нүүрээ улалзуулах шаардлагагүй болжээ.

Нэг жишээ татъя. Их дэлгүүрийн зүүн урд гарц дээр нэгэн эмэгтэй утсыг хулгайлсан этгээд хойшоо гарч “Теди” төвд худалдан борлуулсан үйл явц бүхэлдээ бичигдэн үлджээ. Ингэж гэмт хэргийн зам төрийг тэр чигт нь тасралтгүй бичсэн нь камерын байршлыг зөв тодорхойлсныг илтгэнэ.

Энэ мэт “Чингэлтэй” дүүрэг 8940 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрээ бүрэн камержуулж тэдгээрийг хянах хяналтын нэгдсэн төвийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнээс онцолбол тэр олон мянган дэлгэцээс зөвхөн хог хаясан тохиолдлыг илрүүлдэг буюу дохио өгдөг ухаалаг системтэй болох зорилт тавьжээ. Ийнхүү Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, аюулгүй хот болгоход Чингэлтэй дүүргийнхэн манлайлж байна.

Камержуулалт манай улсад төдийгүй дэлхий нийтээр иргэдийн аюулгүй амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал хөшүүрэг тул цаашид бусад хороо дүүрэг цаашлаад аймаг сумдыг энэ мэт бүрэн камержуулах хэрэгтэй байна. Гэхдээ зөвхөн камер суурилуулаад орхих биш, программ хангамж, техникийн шинэчлэл хийж, камераа арчилж, гэмтээхгүй байх, зөв зохистой ашиглах нь чухал. Тиймээс зөвхөн сум, дүүрэг, хороодын ажилчид, цагдаагийн алба хаагчид гэлтгүй иргэд ч уялдаатай ажиллаж, хяналтын камерыг гэмтээхгүй байх, эвдэрч гэмтсэн тохиолдолд яаралтай засаж, шинэчлэх тал дээр анхаарч, зохистой ашиглахыг уриалж байна. 

#Хяналтын камер, #ЦЕГ,