ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ж.Байден ОХУ-тай хийж буй стратегийн тогтвортой байдлын хэлэлцээнд найдлага тавьж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногийн эхээр Женев хотноо эхний үе шат нь болсон Орос-Америкийн стратегийн тогтвортой байдлын талаарх хэлэлцээнд найдлага тавьж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ “TASS” агентлагийн сэтгүүлчийн асуултад ийнхүү хариулжээ.

“Бид хэлэлцээний шатандаа явж байгаа бөгөөд миний бие үүнд найдлага тавьж байна” гэж Америкийн удирдагч хэлээд, баруун гарын эрхий хуруугаа гаргажээ. Мөн энэ сэдвээр өөр яриа өгөхөөс зайлсхийсэн байна.

АНУ-ОХУ-ын стратегийн тогтвортой байдлын талаарх нүүр тулсан хэлэлцээний эхний үе шат Женев хотноо энэ долоо хоногийн лхагва гарагт болсон юм.

“ОХУ-тай стратегийн яриа хэлэлцээ өрнүүлэхээр Женевийг зорьсон АНУ-ын төлөөлөгчид “цөмийн зэвсгийн хяналтын тухай шинэ гэрээ” байгуулах аюулгүй байдлын орчин, хэтийн төлөвтэй холбоотой нөхцөл байдлын талаар хэлэлцсэн” гэж АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт мэдэгдээд, уулзалт мэргэжлийн хийгээд бодитой болсон гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Мөн Төрийн департамент ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нарыг Женевт зургаадугаар сарын 16-нд уулзсаны дараа дээр дурдсан чиглэлээрх яриа хэлэлцээг эхлүүлэх талаар мэдэгдсэнийг сануулан дурдсан байна.

Женевт болсон уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковоор ахлуулсан Оросын төлөөлөгчид оролцсон бол АНУ-ын талыг Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман ахалсан юм. Энэхүү уулзалт нь стратегийн тогтвортой байдлын талаар 2021 онд хийсэн хоёр талын анхны хэлэлцүүлэг болсон билээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet