Хойд Солонгосын тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулах сүүлийн оролдлого бүтэлгүйтэж, агаарт дэлбэрчээ.
Хятадын зүүн хойд хэсгээс пуужин хөөргөх оролдлогыг ажиглаж байсан Японы “NHK” телевиз дэлбэрэлтийн үеийн бичлэгийг дамжуулсан байна.
Хойд Солонгосын үндэсний сансар судлалын алба хиймэл дагуулыг тээвэрлэгч пуужин “нислэгийн эхний үе шатанд агаарт дэлбэрч, хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.
Солонгосын төв мэдээллийн агентлагийн иш татан мэдээлснээр “Шинжээчид ослын шалтгааныг шинээр бүтээсэн шингэн хүчилтөрөгч болон түлшит хөдөлгүүрийн ажиллагаатай холбоотой гэж дүгнэсэн” байна.
Тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулах нь Ким Жон Уны дэглэмийн хувьд нэн тэргүүний зорилт байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн жил хоёр удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэний дараа арваннэгдүгээр сард амжилттай хөөргөлт хийсэн юм. Хойд Солонгос тойрог замд оруулсан “Маллигёнг-1” (Телескоп-1) хиймэл дагуулыг амжилттай ажиллаж байгаа гэж мэдэгдсэн ч Өмнөд Солонгосын тагнуулын алба үүнийг үгүйсгэсэн байна.
Өмнөд Солонгос болон АНУ Кимийг тагнуулын хиймэл дагуул хөөргөхдөө Оросоос техникийн туслалцаа авч, хариуд нь Украинд ашиглах зэр зэвсэг нийлүүлсэн гэж үздэг.
Даваа гарагийн эхээр Пхеньян дахин нэг хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа Өмнөд Солонгос болон Япон улс Кимийг хөөргөлтөө зогсоохыг шаардаж байв.
Үүнээс хэдхэн цагийн дараа Өмнөд Солонгосын арми мөн Умардын хиймэл дагуулыг агаарт дэлбэрсэн талаар мэдэгдсэн байна.
НҮБ цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосыг баллистик технологи ашиглан туршилт хийхийг олон тогтоолоор хориглосон байдаг. Тэгвэл шинжээчдийн үзэж буйгаар сансрын хөөргөх хүчин чадал нь баллистик пуужингийн технологитой адилхан байдаг аж.
Эх сурвалж: The Guardian

#тагнуулын хиймэл дагуул, #Хойд солонгос,