О.Бурмаа эзэн орны бөхөд ялагдлаа

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам-
“Токио-2020” олимпийн наадмын бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Манай чөлөөт бөхийн тамирчдын салхийг эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд гавьяат тамирчин Очирбатын Бурмаа хагаллаа. Тэрбээр 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Хироэ Сүзүки Минагаватай хүч үзэж 0:8-аар ялагдлаа. Түүний өрсөлдөгч нь шөвгийн наймд Риогийн олимпийн аварга Эрике Виебе, ДАШТ-иы хошой хүрэл медальт Эстоний Эпп Мае нарын ялсантай барилдана. Японы бөх шигшээд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах боломжтой.

Хариулах