Гуравдугаар сард улиран сонгогдсоноосоо хойш гурав дахь гадаад айлчлалаа хийж буй Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистанд хүрэлцэн ирж, албан ёсны хэлэлцээр эхлэхийн өмнө Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй уулзав.

Оросын хэвлэлд мэдээлснээр Мирзиёев Путинийг Ташкентад угтаж авсан бөгөөд хоёр удирдагч нэг машинд сууж явсан байна.

Дараа нь Путин Ташкент хотын Шинэ Узбекистан цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Узбекистаны тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр айлчлалын үеэр хоёр улс байгалийн хий нийлүүлэх өргөн хүрээний хамтын ажиллагааны талаар хэлэлцэх гэнэ.

2022 оны хоёрдугаар сард Москва Украин руу довтолж эхэлснээс хойш Путин гадаад айлчлал ховор хийсэн ч тангараг өргөснөөсөө хойш Хятад, Беларусь улсад айлчлаад байгаа юм.

Олон улсын эрүүгийн шүүх Кремлийн удирдагчийг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан хэрэгт сэжиглэн баривчлах шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан билээ.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #Узбекистан, #гадаад айлчлал,