Испанийн Майорка аралд хоёр давхар барилга нурсны улмаас дөрвөн хүн нас барж, 21 хүн бэртэж гэмтсэн талаар онцгой байдлын албанаас мэдээлэв.

Пальма-де-Майорка хотын Картаго гудамжинд байрлах “Medusa Beach Club” нэртэй далайн эргийн рестораны нурангид хүмүүс дарагдсан байж болзошгүй гэж онцгой байдлын алба таамаглаж байгаа аж.

Энэ үйл явдал орон нутгийн цагаар 20:30 орчимд болсон байна.

Тавдугаар сард тус бүс нутагт аялал жуулчлалын улирал эхэлдэг бөгөөд барилга нурах үед дотор нь байсан хүмүүсийн ихэнх нь жуулчид байсан болохыг тухайн үед ойролцоо байсан гэрч орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Пальма хотын захирагч Хайме Мартинес хотын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн орлогчийн хамт хэргийн газарт очсон байна.

Балеарын арлуудын Ерөнхийлөгч Марга Прохенс энэ үйл явдалд цочирдсоноо хэлээд хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв.

Майорка бол Испанийн Балеарийн арлуудын нэг бөгөөд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 14 сая гаруй жуулчин хүлээн авсан аялал жуулчлалын бүс юм.

Эх сурвалж: Reuters

#Испани, #Балеарын арлууд, #Майорка, #Пальма-де-Майорка,