Өнөөдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сонгуулийн шинэчлэлээс үүдэлтэй эмх замбараагүй байдлыг зогсоохоор Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт газардлаа.
Долоо хоног гаруйн өмнө Шинэ Каледонид эхэлсэн эмх замбараагүй байдлын улмаас зургаан хүн амиа алдаж, үймээн дэгдээгчид дэлгүүрүүдийг дээрэмдэж, машин, аж ахуйн нэгжүүдийг галдан шатаажээ.
Францын засгийн газар онц байдал зарлаж, хөл хорио тогтоон, нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд цагдаагийн хүч илгээсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд Парисын Олимпын үеэр ч 3,000 цагдааг эргүүлэн татахгүй гэдгээ Макрон мэдэгдсэн байна.
Тэрээр арлын улс төр, бизнесийн удирдагчидтай уулзах үеэрээ “Ойрын хугацаанд шаардлагатай газруудад томоохон хэмжээний ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба бүгд найрамдах дэглэмийг бүхэлд нь сэргээнэ, учир нь өөр сонголт байхгүй” гэж мэдэгджээ.
Цааш нь жагсагчид зам дээр босгосон хаалтуудаа буулгасны дараа онц байдлын дэглэмийг цуцлахаар төлөвлөж буйгаа хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Францын хууль тогтоогчид Шинэ Каледонид 10 жил оршин суусан Францын иргэдэд орон нутгийн сонгуульд саналаа өгөх эрхийг олгосон сонгуулийн шинэчлэлийг баталсан. Эсэргүүцэгчид уг шинэчлэлийн улмаас арлын 270,000 хүн амын 40%-ийг бүрдүүлдэг уугуул Канакчуудын улс төрийн нөлөө суларч болзошгүй гэж эмээж байгаа юм.
Энэ нь Үндсэн хуулийн шинэчлэл учраас соёрхон батлахын тулд парламентын хоёр танхим хуралдах шаардлагатай ч хуралдааны товыг хараахан зарлаагүй байна.
Макрон пүрэв гарагт сэтгүүлчдэд хандан энх тайван, аюулгүй байдлыг сэргээх нь түүний айлчлалын хамгийн чухал зорилт байх бөгөөд энэ үеэр Шинэ Каледони улсын ирээдүйг тодорхойлох улс төрийн хамгийн эмзэг асуудлуудыг шийдвэрлэх болно гэж мэдэгджээ.
Туслахууд нь Макроныг үймээн самууны дараах сэргээн босголт, улс төрийн асуудлаар бүх талуудтай ярилцах боловч томоохон шийдвэр гаргах магадлал бага гэж мэдэгдсэн байна.
Энэ нь сонгуулийн шинэчлэлийг хойшлуулах шаардаж буй орон нутгийн бүлгүүдийн урмыг хугалж магадгүй юм.
Франц 1853 онд Шинэ Каледони улсыг өөртөө нэгтгэж, 1946 онд хилийн чанад дахь нутаг дэвсгэр гэсэн статустай болгожээ. Никель олборлолтоороо дэлхийд гуравдугаарт бичигддэг ч таван оршин суугч тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур түвшинд амьдардаг байна.
Эх сурвалж: Reuters

#Шинэ Каледони, #Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон,