Өнөөдөр Сингапурын агаарын тээврийн нисэх онгоц цаг агаарын таагүй байдлын улмаас Бангкокт ослын буулт хийсэн талаар Тайландын хэвлэлүүд мэдээлжээ.

Лондон хотоос Сингапурыг чиглэн нисэж байсан Boeing 777-300ER онгоц орон нутгийн цагаар 15:45 цагт Бангкокт газардсан байна.

Хэвлэлийн мэдээнд дурдсанаар нэг зорчигч амиа алдаж, 30 зорчигч гэмтэж бэртжээ.

Онгоцонд нийт 211 зорчигч, багийн 18 гишүүн зорчиж явсныг Сингапурын агаарын тээвэр мэдэгдсэн байна.

Тус компани нислэгийн үеэр амиа алдсан зорчигчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлээд, Бидний нэн тэргүүний зорилт бол онгоцны зорчигчид болон багийн гишүүдэд бүх талын туслалцаа үзүүлэх явдал юм гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Цааш нь Тайландын орон нутгийн эрх баригчидтай хамтран шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлэхээр ажиллаж байгаагаа дурдсан байна.

Бангкокийн Суварнабхуми нисэх онгоцны буудлын зүгээс эмнэлгийн тусламж үзүүлэх баг нисэх буудал дээр бэлэн байгааг сэтгүүлчдэд мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, Reuters

#онцолсон, #ослын буулт, #Сингапурын агаарын тээвэр,