Шинэ Зеландын устаж үгүй болсон хуиа шувууны ховор бөгөөд өндөр үнэ цэнтэй өд дуудлага худалдаагаар 46,521 Шинэ Зеланд доллар буюу 28,365 ам.доллароор зарагдаж, дэлхийн хамгийн өндөр үнэд хүрсэн өд болжээ.

Өдийг 2,000-3,000 долларын үнэд хүрнэ гэж таамаглаж байсан ч анхны таамгаас хол давж, өмнөх рекордыг эвдсэн байна. 2010 онд 8,400 ам.доллароор зарагдсан өөр нэг хуиа шувууны өд даваа гарагийн дуудлага худалдаа хүртэл дэлхийн хамгийн өндөр үнэтэй өдөөр нэрлэгдэж байв.

Gold Broker-ийн мэдээллээр нэг грамм алт 127 доллартой тэнцэж байгаа бол ойролцоогоор 9 граммын жинтэй тус өдний грамм нэг бүр нь 5,169 ам.доллартой тэнцэж байна.

Хуиа бол Шинэ Зеландын хамгийн том сахалт шувууны төрөл бөгөөд голдуу хар гялгар өдтэй, сүүлний өд нь цагаан үзүүртэй байдаг байв. Уг шувуу хамгийн сүүлд 1907 онд харагдсан ч хожим 1920-иод онд бүрмөсөн устсан гэж үздэг байна.

Маоричуудын хувьд хуиа нь ариун нандин шүтээн нь бөгөөд маори дуу, зүйр үгэнд дүрслэгдсэн байдаг. Мөн өдийг нь зөвхөн "рангатира" буюу толгойлогч болон "мана" буюу нэр хүндтэй хүмүүс зүүдэг байжээ. Европчууд Шинэ Зеландад ирэхэд шувуу аль хэдийн ховордсон байсан ч өд нь Европчуудын сонирхлыг ихэд татсанаар шувуу устаж үгүй болоход хүрсэн аж.

Одоо ч хуиа шувууны холбогдолтой зүйл олон улсын хэмжээнд эрэлттэй хэвээр байна. 2023 онд шувууны чихмэл Их Британийн дуудлага худалдаагаар 466,000 Шинэ Зеланд доллароор зарагджээ.

Даваа гарагт дуудлага худалдаа болсон Окландад төвтэй “Webb’s” ордны Лиа Моррис уг өдийг өмнө нь дуудлага худалдаанд орж байсан өднүүдээс хамгийн сайн хадгалагдсан нь гэж тодорхойлсон байна.

Шинэ Зеландын Соёл, өвийн яам өдийг "таонга тутуру" буюу жинхэнэ үнэт эрдэнэ гэж бүртгэсэн тул зөвхөн бүртгэлтэй таонга тутуру цуглуулагч өдийг худалдаж авах боломжтой, мөн өдийг зөвшөөрөлгүйгээр тус улсаас гаргаж болохгүй аж.

Эх сурвалж: The Guardian

#дуудлага худалдаа, #Шинэ Зеланд, #хуиа шувууны өд,