Live
НИЙГЭМ

Цахим орчинд цацагдсан бичлэгтэй холбоотойгоор НЦГ-аас мэдээлэл өгч байна

Цахим орчинд цацагдсан бичлэгтэй холбоотойгоор НЦГ-аас мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар “Энэ сарын 29-ны өдөр 21.00 цагийн орчимд нийтийн цахим сүлжээ, твиттер хуудаснаас цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа бичлэг цацагдсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өглөө. Тодруулбал 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.00 цагт ирсэн “ЧГД-ийн 3 хороонд байрлах цэнгээний газарт нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажиллажээ. Ингэхдээ зөрчил гаргаж, иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдож байна. Тухайн үед энэ үйлдлийг иргэн, цагдаа хоорондоо ярилцан тохиролцож дээд шатны байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр олон нийтэд ил болсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харъяаллаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх саналыг хүргүүллээ. Хуулийн хариуцлага хүлээлгэх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Харин ЦЕГ-аас иргэдийн эрх чөлөөнд халдсан тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарын албан тушаалыг өнгөрсөн шөнийн 04.00 цагаас эхлэн түдгэлзүүлж, үүрэг гүйцэтгэлийг зогсоосон” гэлээ.

ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ дарга, цагдаагийн хурандаа Р.Отгоижаргал “Тухайн асуудлыг нуун дарагдуулсан биш тухайн гэмт хэрэг зөрчил яагаад тухайн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй шалтгааныг шалгаж байна. Цагдаагийн албан хаагч иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон байгаа. ЦЕГ-аас алба хаагчдын ёс зүйгүй үйлдлийн өмнөөс иргэд, олон нийтээс уучлал хүсэе” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet