Францын засгийн газар сонгуулийн шинэчлэлтэй холбоотойгоор үймээн самуун дэгдээд байгаа Номхон далайн Шинэ Каледонийн нутаг дэвсгэр дэх боомтууд болон гол нисэх онгоцны буудлыг хамгаалахын тулд Францын армийг дайчилжээ.

Даваа гарагт Парисын хууль тогтоогчид Шинэ Каледонид 10 жил амьдарсан Францын иргэдэд орон нутгийн сонгуульд саналаа өгөх эрх олгохыг дэмжсэн нь үймээн самуун дэгдэхэд хүргэсэн байна. 

Уугуул иргэд шинэчлэлийн улмаас улс төрийн нөлөө нь суларч болзошгүй гэдэгт санаа зовж байгаа аж.

Гэсэн ч Францын парламент маргаан дагуулсан шинэчлэлийг лхагва гарагийн өглөө баталсан байна.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон онц байдал зарлаж, хүчирхийлэлд хатуу хариу арга хэмжээ авахаа анхааруулсан бол Францын эрх баригчид яаралтай хуралдаж, тайван байдлыг сэргээх хүртэл “TikTok”-ыг хаах, хөл хорио тогтоох шийдвэрт хүрчээ.

Үймээн дэгдээгчид дэлгүүрүүдийг дээрэмдэж, олон нийтийн барилгуудыг галдан шатаж, цагдаа, жандарм, энгийн иргэдийг оролцуулаад 100 орчим хүн шархадсан болохыг Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин мэдэгдэв.

Эмх замбараагүй байдлын улмаас дор хаяж дөрвөн хүн, түүний дотор нэг цагдаа амь үрэгджээ.

Эрх баригчдын мэдэгдсэнээр лхагва гарагт шоронгоос оргох оролдлого хүртэл гарсан байна. 

Шинэ Каледони нь 300,000 орчим хүн амтай бөгөөд 112,000 нь буюу 40 орчим хувийг уугуул Канак иргэд эзэлдэг. Австрали, Фижи хоёрын хооронд орших бүлэг арлууд нь 19-р зуунд Францын нутаг дэвсгэрийн онцгой статустай болж байв.

Шинэ Каледонид тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн олон жилийн турш өрнөж байгаа ба 1998 оны Ноумеа хэлэлцээрийн дагуу тус аралд гурван удаа бүх нийтийн санал асуулга явуулж байжээ.

Эхний хоёрт нь сонгогчдын талаас илүү нь Францын бүрэлдэхүүнд үлдэхийг дэмжсэн бол 2021 оны арванхоёрдугаар сард тусгаар тогтнолыг дэмжигч намууд гурав дахь санал хураалтыг бойкотлосон аж.

Шинэ Каледони нь бие даасан эрх мэдэлтэй боловч батлан хамгаалах, боловсрол зэрэг асуудлаар Францаас ихээхэн хамааралтай бөгөөд Парисаас их хэмжээний татаас авдаг байна.

Эх сурвалж: BBC

#Франц, #үймээн самуун, #Шинэ Каледони, #сонгуулийн шинэчлэл,