Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын бүх түвшинд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, ялгаварлалаас ангид, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй зарчимтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2023 оны 7 дугаар сард батлагдсан Боловсролын багц хуульд тэгш хамруулан сургах боловсролын асуудлыг цогцоор нь тусгасан.
Түүнчлэн 2015 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох зорилгоор ХНХЯ-тай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатыг хэрэгжүүллээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэг, сургуульд үе тэнгийн найз нөхөдтэй нь хамт сургах, хөгжүүлэх загварыг бий болгож, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, мөн эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч ажилласан юм.
Өнөөдөр уг төслийн II шатны хаалтын арга хэмжээ болж, цэцэрлэг, сургуулиуд төслийн хүрээнд бий болсон өөрсдийн сайн туршлагаа бусдадаа танилцуулах, туршлага судлах, бие биеэсээ суралцах боломж бүрдэж байна.
Төслийн хүрээнд дараах үр дүнд хүрлээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэг, сургуульд үе тэнгийнхэнтэй нь хамт сургах боловсролын загварыг хөгжүүлж, сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүллээ.
- Цэцэрлэг, сургуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх баг байгуулах, чадваржуулах ажлыг зохион байгууллаа.
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал, тохируулгат сургалтын орчин, хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгууллаа.
- Боловсролын салбарын хүний нөөцийг чадваржуулах, мэргэшүүлэхэд чиглэсэн сургалтуудыг үе шаттай зохион байгуулж 9600 багшийг хамрууллаа.

#БШУЯ, #Тэгш хамран сургах боловсрол,