09.15: 10 хүн нас барж, халдварын 2,737 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Гэрэл зургийг
MPA.mn
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.09.15/
Сүүлийн 24 цагт халдварын 2,737 шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа. Тохиолдлуудын 1,645 нь Улаанбаатар хотод, 1,092 нь орон нутагт батлагдлаа.
Харин 5,680 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарч, 20,867 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,649 нь хүүхэд, 1,127 нь жирэмсэн эх байна.
Халдвар авсан иргэдийн,
- 12,887 хүний биеийн байдал хөнгөн,
- 5,908 хүн нь хүндэвтэр,
- 1,758 хүн нь хүнд,
- 314 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 993 болсон бол 2.247.390 хүн вакцины I тунд, 2.117.134 сая хүн вакцины II тунд хамрагдаад байна.


Хариулах