АНУ-ын шүүх хориглох шийдвэр гаргасан ч эрх баригчид Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүн гэх 200 гаруй хүнийг албадан гаргаж, Сальвадор дахь чанга дэглэмтэй шорон руу шилжүүлжээ .
Ням гарагийн өглөө Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле Венесуэлийн “Трен де Арагуа” гэмт бүлэглэлийн 238 гишүүн, олон улсын “MS-13” гэмт бүлэглэлийн 23 гишүүний хамт тус улсад хүргэгдэн ирсэн тухай олон нийтийн сүлжээнд бичсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын холбоотон Букелегийн хэлснээр тус улсад авчирсан хоригдлуудыг Сальвадорын алдарт мега шорон болох Терроризмыг хязгаарлах төв (Cecot) руу шилжүүлжээ.
Тэднийг тус шоронд нэг жилийн хугацаанд байлгах бөгөөд жилийн дараа энэ хугацааг сунгаж магадгүй талаар Сальвадорын ерөнхийлөгч хэлсэн байна. Мөн түүний хэлснээр АНУ-ын засгийн газар эдгээр хүмүүсийн шоронд байх зардлыг төлөх гэнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Букелед талархал илэрхийлж, түүнийг “манай бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн хүчирхэг удирдагч” хэмээн нэрлэжээ.
Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт “Эдгээр жигшүүрт мангасуудыг албадан гаргаж, Сальвадорт хүргэснээр Америкийн ард түмэнд ямар ч аюул занал учруулахааргүй боллоо” гэж цахим орчинд бичсэн байна.
Трамп өнгөрсөн бямба гарагт “Трен де Арагуа бүлэглэл”-ийг АНУ-ын эсрэг “дүрмийн бус бус дайн” хийж байна гэж тодорхойлсон тунхаг бичигт гарын үсэг зурснаа зарлаж, 1798 оны Харийн дайснуудын тухай хуулийн дагуу бүлэглэлийн гишүүдийг албадан гаргахаа мэдэгдсэн юм.
Тэр орой нь Вашингтон ДС дахь АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг албадан гаргах ажиллагааг 14 хоногийн хугацаагаар зогсоох захирамж гаргаж, хууль эрх зүйн нэмэлт аргументуудыг шаарджээ.
Түүнийг захирамжаа гаргах үед хоригдлуудыг тээвэрлэсэн онгоц аль хэдийн хөөрсөн байсан тул шүүгч Боасберг нислэгээ буцаахыг амаар үүрэг болгосон ч энэ нь түүний бичгээр гаргасан захирамжид тусгагдаагүй тул холбооны ажилтнууд нислэгээ үргэлжлүүлсэн байна.
Хоёр онгоц АНУ-ын агаарын орон зайгаас аль хэлийн гарсан байсан тул шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн тухайгаа Трампын засаг захиргааны өндөр албан тушаалт хэвлэлд ярьжээ.
Харин хүний эрхийн байгууллагууд болон Венесуэлийн цагаачид Трампын засаг захиргааны үйлдлийг шүүхийн шийдвэрийг зөрчсөн, шударга бус хэмээн шүүмжилж байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Трампын засаг захиргаа, #цагаачдын эсрэг кампанит ажил,