Live
newswire

Б.Жавзандулам: ОСНАА-н салбарынхан эмч, онцгой, цагдаагийн нэгэн адил бэлэн байдалд ажиллаж ирсэн. Хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх эрхтэй

Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооноос “ОСНАА орхигдуулж болохгүй” акц зохион байгуулж байна.

Энэ үеэр Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Жавзандулам “Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан 2021-2022 оны халаалтын улиралд бэлэн байна. Бид бүхэн 2019-2020 он, 2020-2021 оны халаалтын улиралд яг л эмч, онцгой байдал, цагдаагийн нэгэн адил өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш утсаа ч унтраах эрхгүйгээр ажиллаж ирсэн ийм салбарынхан. Маш чимээгүй мөртлөө далд хөдөлмөрлөдөг хүмүүс юм.

Нийгэмд СӨХ, орон сууцны байгууллага хоёрыг ялгахгүй байна. Орон сууц нийтийн аж ахуйн байгууллага бол мэргэжлийн байгууллага. Үүнд мэргэшсэн хамт олон ажилладаг. Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Барилга хот байгуулалтын яамтай гурван талт хамтын хэлэлцээрийг байгуулж ажилладаг.

2021-2022 оны хамтын хэлэлцээрийг Барилга хот байгуулалтын яамтай 2021 оны хоёрдугаар сард амжилттай баталсан. Салбарын энэхүү хамтын хэлэлцээр нийслэлд төдийгүй Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа орон сууц нийтийн аж ахуйн 130 гаруй байгууллагын 15 мянга орчим хөдөлмөрчдийн эрх ашгийг шийдэж байгаа гэсэн үг юм.

Орон сууц нийтийн аж ахуйн байгууллагуудын ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet