Гэрэл зургийг MPA.mn
Зохиолч, сэтгүүлч, судлаач Т.БААСАНСҮРЭН
Оршил. Австрали тив, тус тив дэх 28 сая хүн амтай цорын ганц улс Австрали бол онцгой сонин тив, онцгой сонирхол татсан улс гүрний нэг. Газар нутаг, уур амьсгал, ан амьтан, араатан жигүүртний дахин давтагдашгүй сонин хачин, улс гүрнийх нь хөгжил дэвшил, хүн ардынх нь аз жаргалант амьдрал хөдөлмөрийг мэдье гэвэл, ер нь хүний эрх, эрх чөлөөний жинхэнэ мэдрэмжийг амсья гэвэл энэ тив, энэ улсад очиж үзэх хэрэгтэй гэлцдэг нь огт санамсаргүй санаанаасаа зохиосон үг огт биш юм. Үнэхээр тэнд юм юм бий.
Энэ сонин тив, гайхалтай сайхан улс оронд очилгүй нэг мэдэхэд тав зургаан жил өнгөрчихсөн байлаа. 2019 оны сүүлчээс дэлхий дахинд тархаж хүн төрөлхтөнд гай гамшиг авчирсан “Ковид-19” өвчний хөл хорио зэрэг янз бүрийн шалтаг шалтгаан нөлөөлснөөс тэр. 2024 онд харин ховорхон боломж гарч Австрали тивд дахин зочлов. Урьд нь хэд хэдэн удаа энд ирж ганзага дүүрэн олз омогтой нутагтаа буцаж байсан билээ. 2013 онд “Монголын нууц товчоо-нийтлэлийн дурсгалт бичиг" мөн, 2018 онд “Сономбалжирийн Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ” нэг сэдэвт зохиолоо тус тус Канберрад бичиж дуусгасан болоод ч тэгдэг юм уу бүү мэд. Австрали нутагт газардаж хөл тавих бүрд цаанаа л нэг сэтгэл хөдлөн онгод хийморь бадрах шиг болж, уран бүтээлийн томилолтоор энд хүрэлцэн ирж буй мэт сонин мэдрэмж төрдөг юм. Энэ удаад би юу бичих ёстой билээ гэж заавал ч үгүй бодогдоно гээч. Энд миний үр хүүхдүүд бий гэж санахад, тэдэнтэй уулзаж учрахын баяр жаргал эдэлнэ гэж бодоход надад энэ тив, энэ улс орон эх орон шиг минь ойр дотно, эндхийн хүн ард хамаатан садан адил ойрхон санагддаг юм.
Нэг. Тасман тэнгисийн хөвөөн дээр
Австралийн нийслэл Канберра хотоос эртлэн гарч Тасманы хөх цэнхэр тэнгисийг зорин уруудав. Нийслэл хот Канберра далайн түвшнээс дээш 588 метрт орших тул одоо уруудан доошилно. Машины дэлгэцэнд хаана, хэдэн метрийн өндөрт явааг алдалгүй зааж байлаа. Дөрвөн цаг давхиж, замдаа нэг удаа түр үдлээд манант ногоон уулан дундуур орж ирэв. Австрали орон цэнхэр, ногоон уулс нуруудаар элбэг баян бөгөөд манайхны нэгэн адилаар эднийхэн өнгө зүсийг илүүтэй билэгдэн цэнхэр уулс, ногоон уулс, манант уулс гэх зэргээр нэрлэх нь цөөнгүй аж. Манант уулс гэж нэрлэсний учир гэвэл жилийн дөрвөн улиралд эндхийн уул ус гол төлөв манан буданд бүрхэгдэн дарагдаж байдагт оршмой. Манант уулын дундуур шурган орно гэдэг Тасманы хөх цэнхэр тэнгист хүрээд ирлээ гэсэн үг. Далайн түвшин машины дэлгэц дээр тэгийг зааж эхлэв.
Нэгэн тохойг тойрон эргэмэгц цэнхэр хөх далай нүдний өмнө цэлсхийн нээгдэв. Тасман тэнгис хөхөмдөглөн цэнхэртэж тэртээд тэнгэрийн хаяатай нэгдэж нийлсэн их усан хөөсрөн цэлэлзэж үе үе эргээ дэлсэн мөргөж байв. Энд олон удаа ирлээ дээ гэж бодоход сэтгэлд нэг л өегхөн, тэнгис далай өөриймсгөөр өлгийдөн авч байх шиг санагдана. Энэ их усан бүхэл бүтэн тивийг бүслэн ороож эндхийн газар нутаг цаг уурын өөр өөр бүсэд орших учир тэр хэмжээгээрээ түүний өвс ургамал, ан амьтан, араатан жигүүртэн янз янз, өөр өөр байх бөлгөө. Жишээ нь, дэлхийн “Улаан ном”-д тэмдэглэгдсэн Тасманы чөтгөр гэдэг амьтан байна. Анх нэрийг нь сонсоод ямар гээчийн аймшигт чөтгөр шулам байдаг юм бол гэж жихүүдэс хүрэх шиг болсон. Тэгтэл тэгж айж цочирдмоор араатан биш юмсанж. Үнэгнээс томгүй, минж булгыг санагдуулам үзэж хармаар “хөөрхөн” амьтан байв. Хайрлаж хамгаалаагүй хядсанаас болж өдрийн од шиг ховордон цөөрсөн юм гэнэ. Тэгэхдээ арай ч үр үндсээрээ алга болчихоогүй бололтой юм. Алга болчихсон нь ч бас байна. Тасманы бар гэгч ганган амьтан өнгөрсөн зууны эхээр байжээ. Амьтны хүрээлэнд үлдсэн сүүлчийн ганц ширхэг барын зураг нь Английн амьтан судлаач, биологич, алдарт аялагч Дэвид Аттенборогийн дуранд мөнхөрч үлдсэнийг нь үзээд би ингэж ганган гэж тодотгон хэлж байгаа юм. Өнөөдөр бол байхгүй, зөвхөн дурсамж л үлджээ. Дэвид Аттенборогийн багийнхан хэдэн жилийн өмнө Монголд ирж зураг авч бичлэг хийн манай “Алаг даахай”-н амьдралын онцлогийг дэлхийд хүргэж шагшигдсан билээ. Эдүгээ 97 насыг зооглож буй Дэвид Аттенборо 95 настайдаа дэлхийн уур амьсгалын ээлжит том форумд биечлэн оролцож хүрээлэн байгаа байгаль орчноо яаралтай авран хамгаалахгүй бол үхэл мөхлийн ирмэгт хүрч ирээд байгааг хүн төрөлхтөн, улс орнуудад сануулсан гал цогтой байгаль хамгаалагч. Насан туршдаа телевизийн салбарт ажиллаж мянга мянган ан амьтан, араатан жигүүртний нууцлаг амьдралыг ил болгож чадсан. Тэр нь манай цэнхэр нүдэн гариг, хүн төрөлхтөн оршин тогтноход ямар чухал ач холбогдолтойг нээн үзүүлж таниулан мэдүүлсэн биологич.
Хүн өөрийн үндсэн мэргэжил, үзэл санаандаа насан турш үнэнч тууштай байж, үй түмэн үзэгчдийг араасаа дагуулан хөтөлж чадна гэдэг бол ховорхон тохиох гайхамшиг. Дэвид Аттенборо бол тэгж чадсан хүн. Түүн дээр би Австралийн алдарт зоологич, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалагч ноён Стив Ирвинийг бас нэмж нэрлэмээр байна. Үнэнхүү үлгэр дуурайл үзүүлсэн хүмүүс. Дэлхийн теле сэтгүүл зүйн салбарын гал цогтой гандан бууршгүй тэмцэгчид. Тэдний хүчээр өнөөгийн дэлхий ертөнц энэ дайтай оршин тогтнож байгаа ч юм билүү гэж надад хааяа бодогдох үе бий.
Тасманы арал дээр байхгүй ургамал, байхгүй амьтан гэж үгүй тийм цаг үе байсан гэнээ. Харамсалтай нь эсвэл харалган ч гэж хэлмээр юм уу, ой модоо сүүлийн жилүүдэд тус бүс нутагт хайр найргүй тайрч зүсэн зүйлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж их мөнгө хөрөнгө босгож байгаа юм байна. Газар дээр нь ирж тэр бүхнийг нүдээр харсан АНУ-ын алдарт жүжигчин, та бидэнд “Титаник” уран сайхны киноны гол дүр бүтээснээрээ аль хэдийнэ танил болсон, Оскарын шагналт Леонардо Ди Каприо “Та минь ээ, ингэж эвдэлж сүйтгэхээ боливол яасан юм бэ” гэж хэлсэн удаатай аж. Орон нутгийн эрх баригчид ой модоор бизнес хийж, тэр хэмжээгээр олон хүнийг ажлын байртай болгож ээлжит сонгуулиар олон түмний саналыг өөрсөддөө татаж чаддаг тул дээрх сануулга тэдэнд мэдээж таатай сонсогдсонгүй. “Хэнээт минь амаа татвал яасан юм бэ, чаддаг чаддаг ажлаа л хийцгээе. Чиний чаддаг ажил бол уран сайхны дүрээ л бүтээх явдал. Бидний ажилд оролцож хошуугаа бүү дүр” гэсэн утгатай хариулт өгсөн сурагтай. Энэ мэт шалтаг шалтгаанаар ан амьтан ч, араатан жигүүртэн ч, ой мод, олон янзын ургамал ч энд тэндгүй хорогдож буй аж. Энэ жишээ улстөрчид болоод уран бүтээлчдийн ертөнцийг үзэх үзэл санаа тэнгэр, газар шиг хол зөрүүтэйг харуулж байгаа юм. Тэд тэрсэлдэх биш тэврэлдэж урд урдаасаа харж гар барилцан нийлж нэгдэх хүртэл багагүй цаг хугацаа хэрэгтэй хэвээрээ байгаа бололтой. Бурханы авралаар Австрали тивийн өөрийнх нь өвөрмөц байршил, цаг уурын онцгой таатай нөхцөл байдал нь эх дэлхийгээ эдгээж шархаа нөхөх бололцоог дээд зэргээр олгодог байна. 2003 ба 2019 онд болж өнгөрсөн их түймрийн уршгаар хэдэн зуун мянга, саяар тоологдох га талбайн өвс ургамал, ой мод сүйдсэн ч байгаль өөрөө хэдхэн жилийн дотор нөхөн сэргээж чадсан нь гайхалтай. Ан амьтны хувьд бол арай өөр аж. Илүү хор хохирол учруулжээ. Өвс ургамал, ой мод нөхөн сэргээгдэж байгаа нь Австрали улс эргэн тойрон далай, тэнгисээр хүрээлэгдсэнтэй шууд холбоотой юм байна.
Тасманы тэнгис судлалын RV Tangara хөлөг онгоцны багийнхны сүүлийн жилүүдэд явуулсан судалгаанаас харахад уг тэнгист 500 орчим төрлийн загас, 1300 янзын сээр нуруугүй усны амьтад байгааг тогтоожээ. Тэндээс бас судлаачид аль хэдийнэ устаж үгүй болсон мегалодон акул загасны шүдийг ч олж илрүүлжээ.
Австралийн далай тэнгис хойд хэсгээрээ халуун орнуудын бүс нутагтай холбогдох тул тэр хэсгийн ургамал, амьтны аймаг нь хөрш зэргэлдээх Шүрэн тэнгисийнхтэй тун төстэй, нэлээд ойролцоо байхад далайн өмнөд хэсэг нь тэс ондоо өөр өнгө төрхтэй аж. Тэнд далайн ургамал, амьтны тоо толгой, төрөл зүйлээрээ илүү баялаг байдаг байна. Эрэг захаараа бор улаан, ногоон эст организм бүхий битүү шугуйг бүрдүүлсэн олон төрлийн замагт ургамалтай гэнэ.
Тасманы тэнгисийн амьтны аймаг акул загасаар илүү баян агаад том биет цагаан акул, хөх акул, урт сэрвээт акул, алхан толгойт акул, хадны акул элбэг тааралддаг байна. Хэдэн жилийн өмнө энд ирж тэнгисийн хөвөөнд өдөржин жаргаад орой болж буцах үес сүрэг дельфин олж харснаа ер мартдаггүй юм. Сүрэглэсэн дельфинүүд цуваагаар аажуухан урагшлах бөгөөд үе үе яг шугамдах адил эхнээсээ дэс дараалан өндөрт үсрэн дэгдээд эргэж их уснаа шумбах нь туйлын үзэсгэлэнтэй, атаархам жаргалтай харагдаж байж билээ.
Тасманы тэнгис Шүрэн тэнгистэй хиллэн нийлэх тул шүрэн дунд амьдардаг далайн амьтдыг өөртөө татаж булга халим, үрийн халим, тэр ч битгий хэл алуурчин халим ч сүргээрээ тааралдах нь байдаг байна. Тус бүс нутагт загас агнуур эртнээс хөгжиж нутгийн иргэд амтат туна загас, морин шар загасаар айлчин гийчнээ дайлдаг аж. Энэ чиглэлийн худалдаа наймаа ихэд дэлгэрчээ. Алдарт туна загасаараа бүс нутагтаа алдаршжээ. Жигүүртний ертөнцийн алтан хараацайн адил далай тэнгистээ хамгийн хурдан сэлэлтээрээ дэлхийн амжилтыг эзэмшигч сэлэм загас эндхийнх гэнэ. Мөн нисдэг загас, нугас загас энэ тэнгист үзэгддэг байна.
Далайн эрэг хөвөөг дагуулаад олон арван амралт, сувиллын газруудыг барьж байгуулжээ. Түүний нэг болох Австралийн үндэсний парк Мура Марангад биднийг хүрэлцэн ирэхэд дөнгөж үд дунд болж байв. Өдрийн хоолоо идээд шууд л тэнгисийн хөвөөнд очицгоолоо. Тасманы тэнгисийн энэ хэсгийн эрэг хөвөөг дагуулан 44 км-ын урт газар нутагт Мура Маранг үндэсний паркийг байгуулжээ. Бүтэн тойрч танилцах аяллын маршрут нь гурав хоногийн хугацаа шаарддаг аж. Тэнгисийн эрэг тэр чигээрээ торгон шар элсээр хучигдан шаргалтаж, энд тэндгүй тааралдах хадан хясаа, хавцал дээгүүр нь янз янзын шувууд халин дүүлэн эргэлдэнэ. Тэдний дунд хуурай газрын бидний хувьд хамгийн сайн таньдаг нь цахлай шувуу л байлаа.
Эргээр нь хүмүүс өөрсдийн өнгө өнгийн сүүдрэвч босгож, бас наранд шарах агаад усан спорт сонирхогчид Тасман тэнгисийн давалгаанд цохиулан усны уран гулгалт үзүүлэх нь нүдэнд нэн урамтай агаад сэтгэлд тун баясгалантай. Далай тэнгистэй улс орнуудын иргэд усанд сэлэхдээ загас жараахай адил сурмаг бөгөөд монголчуудын хүүхэд, хөгшидгүй морь унаж давхилдан уралддагтай л адилхан юм.
Манай хүүхдүүд усны хувцсаа өмсөж, нүдний шилээ зүүгээд, амандаа гуурс зуун тэнгист шумбан сэлэхэд эхлээд айж сүрдсэн ч удалгүй түүнд нь дасаад сүүлдээ ч тоохоо болив. Эх газрын хуурай хөрс шорооны төлөөлөл хэдий ч далай тэнгисийн хөвөөнд хүрч ирснээ санаад хөл гишгэн дотогш орж тэнгисийн усаар биеэ шавшин үе үе хөөсрөн ирж хөл мөргөн алгадах хүчит давалгаанд нь хөвж уначих шахан хайя хүүе болж зогсоход хүүхдүүдийн толгой энд ч, тэнд ч шомбосхийн үзэгдээд алга болох нь харагдана. Тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахад үнэхээр хөгтэй агаад хөгжилтэй. Дунд ач хүү Тамир нэгэн удаа тэнгисийн усанд шумбаж гарч ирээд алд дэлэм том суман загас хажуугаар нь сэлж өнгөрснийг үзснээ хэлэв. Бид л нэвт шувт харж чадахгүй байгаа болохоос биш энүүхэн хөл дор өчнөөн янзын загас жараахай нааш цааш сүлжилдэн буй нь тодорхой байлаа. Жаахан цааш тэнгисийн гүн рүү нь хэд гишгэх юм бол өнөөх аюулт махчин акул загас ч явж байж болзошгүйг мэдээд учиргүй айж хүүхдүүддээ сэлж шумбахыг хориглов. Тэд дотроо дургүйхэн байвч үг авч байна. Учир нь манай хүүгийн тэр өдөр үзсэн тэрхүү далбагар суман загас уг нь хүнд төдийлөн хор хүргэж гэм учруулдаггүй ч гэлээ олон жилийн өмнө Австралийн далайн амьтан судлаач, алдарт зоологич, теле үзвэр хөтлөгч ноён Стив Ирвинийн зүрхэн тус газар нь нэвт хатгаж үхэлд хүргэснийг яахан мартах билээ. Австралийн ард түмэн энэ золгүй явдалд тэр чигээрээ харамсан гашуудаж, түүнтэй нулимс унаган салах ёс гүйцэтгэхийг бүх дэлхий, хүн төрөлхтөн цэнхэр дэлгэцээр харж байсан нь санаанд тодхон үлджээ. Мартаж яахан болох.
Одоо өөрсдийн буусан Мура Марангийн амралт сувиллын газрын талаар өнгөц төдий ч атугай товч мэдээллийг уншигчиддаа өгье. Үйлчилгээний үндсэн гурван төрөлтэй аж. Нэгдүгээрт, өглөө, өдөр, оройн бүх хоол ундыг бүхэлд нь захиалж бүрэн үйлчилгээ аваад орон гэртээ байгаа мэт зочид буудалд амрах нэг хувилбар байна. Буудлын үйлчилгээ дээд зэргийнх гэж тодотгоё. Хоёрдугаарт, хоол ундаа аялагчид өөрсдөө хариуцаад үндсэн буудалд байрлах хоёр дахь хэлбэр бас байна. Тэнд нь гал тогоо, аяга таваг, халбага сэрээ хийгээд хөргөгч, шарах шүүгээ сэлт бүгд байна. Үзэх харах юм нь бэлэн зэлэн. Гурав дахь нь тус амралт сувиллын газрын тусгай талбайд гэр-машинтайгаа байрлаад амралт сувиллын газраас гэрэл цахилгаан, ус ундны үйлчилгээ авах эсвэл асар майхан барих талбайг нь харьцангуй хямд үнэ хөлсөөр түрээслэн аваад мөн үйлчилгээг эдлэх гэсэн ийм төрлүүдтэй ажээ.
Сүүлийн үед олон улс орон, түүний дотор Австралид гэр-буудлын машин хэрэглэгч олноор буй болжээ. Өөрөөр хэлбэл, машин зочид буудлаа өөрсдөө жолоодоод эсвэл чиргүүл мэт чирээд явдаг болсон аж. Ийм машин тэрэг мэдээж өндөр үнэ ханштай, манайд ч ороод ирчихсэн, түрүүчээсээ хэрэглэдэг болсон байна лээ. Асар майхантайгаа аялагчид ч хэдэн түмээрээ. Амралт, сувиллын газрууд тэдэнд эн тэнцүү үйлчилгээ үзүүлнэ. Хаа тааралдсан газраа хээр хөдөө бууж хоноглох хориотой. Манайтай адил биш. Үүгээрээ Австрали улс Монголоос эрс ялгарна.
Бид хоёр дахь хувилбарыг сонгож авсан. Тэгэхдээ урьдчилсан захиалгыг хүүхдүүд хэдэн сарын өмнө өгч баталгаажуулсан юм билээ. Ор дэр, тавилга хэрэгсэл, түүний цэвэр цэмцгэр байдлыг сахих зэрэгт бол ярих юм алга. Таван таван хошуутай өндөр зэрэглэлийн буудлын зиндаанд байна. Бидний буусан буудал-байшингийн цэвэр ус нь харин бага зэрэг хүхрийн амт мэдрэгдэж байв. Сайн буцалгаад уухад аюулгүй. Гэхдээ манай амралт сувиллын газрын үйлчилгээний цэвэр уснаас авч хэрэглэхийг танд зөвлөж байна гэсэн анхааруулга бичиг тавьсан байлаа. Энэ хавьд эрт дээр үед галт уулын дэлбэрэлтээс үүссэн халуун рашаан байдаг юм байна. Ийм ус элдэв эд агуурсад нөлөөлөх нөлөөлөл ихтэй. Тухайлбал, төмөр эдлэлийг зэврүүлэх зэрэг хор гэмтэй тул бие засах газрын усаа борооны хуримтлал усаар шийдвэрлэжээ. Бүх сууц тус тусдаа, тэгэхдээ ойр ойрхон байрлалтай тул хоёр гурвын дунд нэг борооны том хуримтлуур савыг байрлуулсан байх. Энэ нутагт жилийн дөрвөн улиралд орсон хур бороо газарт шингээд, далайд урсаад орчихдоггүй. Харин хүмүүсийн аж амьдралд ингэж тус нэмэр үзүүлдэг аж.
Энэ дашрамд тэмдэглэхэд Австрали улс сэргээгдэх эрчим хүч ашиглах, бороо цас гэсэн байгалийн бэлэн нөөцийг үр өгөөжтэй, зөв зохистой хэрэглэх талаараа үнэхээр үсрэнгүй хөгжжээ.
Энэ дашрамд тэмдэглэхэд Австрали улс сэргээгдэх эрчим хүч ашиглах, бороо цас гэсэн байгалийн бэлэн нөөцийг үр өгөөжтэй, зөв зохистой хэрэглэх талаараа үнэхээр үсрэнгүй хөгжжээ. Нар, салхины эрчим хүчийг дээд зэргээр ашиглаж сурсан байна. Нүүрсний нөөц баялгаараа дэлхийд тэргүүлдэг энэ улс бэлээхэн чулуун нүүрсэндээ найдаад амарчлаад суусангүй. Бусад эх үүсвэр, нөөцийг гүйцэд ашиглаж сурчээ. 20-оод жилийн өмнө ирэхэд нийслэл Канберра хот нь 200 мянган хүнтэй байсан. Өнөөдөр д400 мянга хүрч шинэ шинэ хорооллууд нэмэгдэж зам талбайд үзэгдэх машин тэрэгний тоо хэмжээ мэдэгдэхүйц ихэсчээ. Энэ нь нүдэн дээр ил тод харагдаж байна. Тэгэвч айл бүрийн байшингийн дээвэр дээр нарны халаагуур зоогоостой хэвээрээ, улам л газар аван өргөжүүлж буй гэнэ. Нийслэл Канберра хот өөрийгөө сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангаж чадсан дэлхийн цорын ганц нийслэл хот гэсэн имижээ хадгалсан хэвээр байна. Цас, борооны усыг хуримтлуулах, ашиглах чиглэлээр үнэхээр урагшаа суга дэвшжээ. Цэвэр усны нөөц тун хомс, далайд гарцгүй Монголд бол эндээс энэ чиглэлээр суралцах юм мөн их байна даа гэж бодогдож байв.
Олон сая хүнтэй Сидней хотоос 206 км-т, нийслэл Канберрагаас бол бүр ч ойрхон Шинэ Өмнөд Уэлсийн нутаг дэвсгэр дэх Мура Маранг үндэсний паркийн ой мод, ан амьтны аймаг тус улсын онцгой хамгаалалтын бүсэд байрладаг юм байна. Эндээс уг тивийн уугуул хүн ам болох аборигенчуудын талаарх баялаг мэдээллийг олж авах, түүний дотор тэдний түүх, соёлын өвтэй танилцах сайхан бололцоотой ажээ. Амралт, сувиллын газар нь машин тэрэгний зогсоол талбайгаас эхлээд хүүхэд саатуулах газар, тэднийг тоглуулах тоглоомын талбай, кенгуру /имж/, валоби, алтан гургалдай гэсэн ан амьтны мини зоо парктай юм байна. Ой дотор нь далайн эргээр үзэгдэх яст мэлхийнээс ч хамаагүй том биетэй аварга том гүрвэл явж байхыг амьдралдаа анх удаа нүдээрээ харж зураг хөргийг нь буулгаж авав.
Тасман тэнгисийн хөвөөн дээр гурван өдрийг өнгөрөөж, гурван шөнө далайн давалгааны шуугианд бүүвэйлүүлэн амрах гэдэг бидний хувьд тийм ч олон удаа олдохгүй аз завшаант хоног өдрүүд байлаа. Их далайн эрэг зах дээр ирнэ гэдэг Монголын минь тэнгэрийн хаяатай тэр чигээрээ нийлсэн тэнэгэр уужим талдаа очихтой тун төстэй санагдана. Нэг их амар амгалан цээж дотрыг уужруулж тархи толгойны ядаргаа тайлагдах шиг болж байв.
Үргэлжлэл бий.

#онцолсон, #Австрали тив, #Австрали т,