НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 ирэх наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Энэ нь Монгол Улсад зохион байгуулагдах байгаль орчны чиглэлийн томоохон олон улсын арга хэмжээний нэг юм.

Энэ удаагийн COP17 нь “Газрыг сэргээж, итгэл найдварыг сэргээе” (Restoring Land. Restoring Hope.) уриан дор зохион байгуулагдана. Чуулганаар газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, усны нөөцийн зохистой менежмент, бэлчээрийн тогтвортой ашиглалт болон хүнсний тогтолцооны асуудлыг хэлэлцэх юм.

COP17-д НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдсэн 197 талын төлөөлөл оролцохын зэрэгцээ төр, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, бизнес, иргэний нийгэм, залуучууд, малчид болон фермерүүдийн төлөөлөл оролцохоор төлөвлөжээ.

Гэрэл зургийг MPA.mn

Чуулганы хоёр дахь долоо хоногт өндөр түвшний уулзалтууд зохион байгуулагдаж, газрыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизм, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, малчдын амьжиргааг дэмжих зэрэг асуудлаар сайд нарын түвшний хэлэлцүүлэг өрнөнө. Мөн “Санхүү”, “Ус”, “Газар ба хүн”, “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд” гэсэн дөрвөн сэдэвт өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын хувьд COP17-ыг зохион байгуулах нь цөлжилт, бэлчээрийн доройтол, гангийн асуудлаарх үндэсний туршлагаа олон улсад танилцуулах, мал аж ахуйд түшиглэсэн газрын менежментийн шийдлүүдийг хэлэлцүүлэх боломж гэж үзэж байна. 2026 он нь НҮБ-аас Бэлчээрийн тал нутаг ба малчдын олон улсын жил болгон зарласан жилтэй давхцаж байгаа нь чуулганы ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц нь 1994 онд байгуулагдсан бөгөөд газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг сааруулах чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг зохицуулдаг дэлхийн хэмжээний гол механизм юм.

COP17-ын гол зорилго нь зөвхөн газрын доройтлыг хэлэлцэх бус, газрын нөхөн сэргээлтийг бодит хөрөнгө оруулалт, бодит үйл ажиллагаатай холбох явдалд чиглэж байна.

#онцолсон, #live, #COP17,