Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон бол үдээс хойш Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочиллоо. 

Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оникиг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хүндэтгэлтэйгээр угтан авч, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргүүдийг чадавхжуулах “Зам” сургалт дадлагын явц, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. 

Уулзалтын эхэнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники “Зам” хамтарсан сургалт, дадлага нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 2014 оноос хойш 10 дахь жилдээ тасралтгүй хэрэгжиж байгааг дурдсан бол бригадын генерал Ч.Цогтжаргал инженерийн цэргүүдийн хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдгийг онцлоод Монгол Улсын инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ. 

Албан уулзалтын төгсгөлд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн үйл ажиллагаатай танилцаж, дурсгалын зураг татууллаа.

#ЗХЖШ, #Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники,