Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, уламжлан өвлүүлэх, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх зэргээр өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.
Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарлаад буй билээ.
Соёлын яам улсын хэмжээнд 21 дэх удаагаа тэмдэглэж буй энэхүү өдрийг харьяа байгууллага болон мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран хүүхэд залуусын үндэсний бичиг үсгээ сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэх уралдаан, үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулаад байна.
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей /Төв байр-Хуучин барилга/-д “ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв” бичиг соёлын үзэсгэлэн, “Үндэсний бичиг, соёлын гайхамшигт дурсгалууд” үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгож, "Монгол Улсын Үндэсний Номын Сан дахь монгол бичгийн өв" номын нээлтийг хийж, Монгол Улсын Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын 22 дахь удаагийн олимпиад”-ын шилдгүүдэд шагналыг гардууллаа.
Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгэлтэй 7 дурсгал бий бөгөөд Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт 6 нь хадгалагдаж буй. Үндэсний бичиг үсгийн баярт зориулсан үзэсгэлэнд ЮНЕСКО-д бүртгэлтэй эдгээр баримтат өвүүдийг тусгайлан дэлгэж, олон нийтэд толилуулж байна.
Энэ хүрээнд Хүүхдийн төв номын сан -гаас Соёлын үнэт зүйл-бичиг соёлоо өртөөлөн өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах улсын XVIII уралдаан, "Төрөлх Монгол хэл" уран бичлэгийн улсын IX уралдаан зохион байгуулагдлаа.

#Соёлын яам, #“Үндэсний бичиг үсгийн баяр”,