Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарлаад буй билээ.