Европын холбоо болон Хятад хоорондын худалдааны маргаан хурцдаж байгаа энэ үед Ши Жиньпин таван жилийн дараа хийж буй Европ дахь айлчлалаа Францаас эхлүүллээ.
Ши Парист хүрэлцэн ирснийхээ дараа Хятад, Францын харилцааг “энх тайвнаар зэрэгцэн оршиж, нийгмийн өөр тогтолцоотой улс орнууд харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт харуулж буй үлгэр жишээ” хэмээн магтжээ.
Ши нь Макрон болон Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен нартай даваа гарагт уулзана.
Уулзалтын үеэр хоёр удирдагч худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах талаар хэлэлцэх болно.
Франц улс Европын Холбооноос Хятадын цахилгаан автомашины экспортод хийж буй шалгалтын ажиллагааг дэмжиж байгаа бол үүний хариуд, нэгдүгээр сард Бээжин голдуу Францад үйлдвэрлэсэн брендигийн импортод шалгалтын ажиллагаа эхлүүлсэн юм.
Шигийн Францад хийх хоёр өдрийн айлчлалын өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “La Tribune” сонинд “Бид харилцан ашигтай, мөн хоёр талын эдийн засгийн аюулгүй байдлыг харгалзан үздэг байдлыг бий болгох хүсэлтэй байна” гэж ярьжээ.
Мөн Макрон Орост Украины дайныг зогсоох шахалт үзүүлэхийг Шид уриалах төлөвтэй байна.
Францын талаас энэ асуудлыг өмнө нь мөн хөндөж байсан. Өнгөрсөн жил Макрон Бээжинд айлчилсны дараахан Ши Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй анх удаа утсаар ярих шийдвэр гаргаж байв. Гэсэн хэдий ч эдгээр хүчин чармайлтыг үл харгалзан энэ асуудлаар ямар нэг ахиц дэвшил гараагүй байна.
“Хэрэв Хятад Европтой харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгаа бол бидний үзэл бодлыг сонсож, нухацтай авч үзэх нь чухал” гэж Францын дипломат эх сурвалж хэлэв.
Айлчлалын үеэр Франц улс мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргах тал дээр ахиц дэвшил гаргаж, Францын гоо сайхны салбарын оюуны өмчийн эрхийн талаарх санаа зовниж буй асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Түүнчлэн Хятад улс Францын нисэх онгоц үйлдвэрлэгчээс 50 орчим “Airbus” онгоц захиалах гэж байгаагаа зарлаж магадгүй байна.
Мягмар гарагт Макрон Шиг эмээгийнхээ төрсөн нутаг болох Пиренейн нуруунд аваачсаны дараа Хятадын удирдагч Серби, Унгарыг зорих аж.
Эх сурвалж: Reuters

#Франц, #ХЯтад, #ши жиньпин, #Эммануэль Макрон,