Өнөөдөр Хятад улс дэлхийд анх удаа сарны харанхуй талаас дээж цуглуулахаар пуужингаа хөөргөлөө.
“Чаньэ-6” аппаратыг тээвэрлэсэн нисгэгчгүй пуужин орон нутгийн цагаар 17:27 цагийн орчимд Вэнчан сансрын хөөргөх төвөөс хөөрсөн байна.
Хятадын домогт гардаг сарны дарь эхийн нэрээр нэрлэгдсэн “Чаньэ-6” 2,500 км өргөн, 8 км гүнтэй Өмнөд туйлын Айткин тогооны ойролцоо газардах оролдлого хийнэ.
53 хоног үргэлжлэх энэхүү даалгаврын гол зорилго нь хоёр килограмм орчим дээжийг сарнаас эх дэлхийдээ авчирч шинжилгээнд оруулах явдал юм.
Дэлхий рүү хардаггүй “харанхуй” талын хөрснөөс дээж цуглуулснаар сарны үүслийг тогтоох боломжтой гэж эрдэмтэд үздэг байна.
Энэхүү даалгавар нь Хятадын 2030 оноос өмнө хийхээр төлөвлөж буй гурван нисэгчгүй даалгаврын эхнийх нь юм.
“Чаньэ-7” нь сарны өмнөд туйлаас ус хайх бол “Чаньэ-8” нь олон улсын сарны судалгааны станц барих техникийн үндэслэлийг тогтоох болно.
Харин 2020 оны арванхоёрдугаар сард “Чаньэ-5” нь сарнаас 2 кг орчим дээж цуглуулж ирж байв.
Таван жилийн өмнө сарны ар талд анх удаа төхөөрөмжөө буулгаж байсан Хятад улс 2030 он гэхэд анхны сансрын нисгэгчдээ саран дээр байрлуулж, цаашид Ангараг, Бархасбадь гарагаас дээж цуглуулахаар зорьж байна.
Эх сурвалж: BBC

#сарны даалгавар, #ХЯтад, #Чаньэ-6,