Хүн амын бууралттай тулгараад буй Японд хоосон байшингийн тоо есөн саяыг давжээ. Энэ нь Австралийн нийт хүн амыг гурав гурваар нь оруулахад хангалттай тооны байшин хоосон байна гэсэн үг юм.

Засгийн газрын тоо баримтаас харахад акия гэгддэг хоосон байшингийн тоо 2023 оны аравдугаар сарын байдлаар 2018 оныхоос хагас сая гаруйгаар нэмэгдсэн байна.

Хөдөө орон нутаг дахь хүн амын хомсдол, ийм өмчийг өвлөн авсан хүмүүсийн ихэнх нь тэнд амьдрах, засварлах, бүр нураах боломжгүй, эсвэл хүсэхгүй байгаа нь асуудлын үндэс болоод байгаа аж. Томоохон хотуудад мөн олон зуун мянган байшин сул байна.

Эдгээр сул байрны нийт тоо Япон дахь нийт байшингийн бараг 14 хувийг эзэлж байгаа ч бодит тоо үүнээс ч өндөр байж магадгүй. “Nomura” судалгааны хүрээлэн Японд 11 сая орчим акия байгаа бөгөөд арван жилийн дотор нийт орон сууцны 30 гаруй хувийг эзэлнэ гэж тооцоолжээ.

Судалгаанд хамрагдсан үл хөдлөх хөрөнгийн 4.4 сая гаруйг нь түрээслэх боломжтой боловч удаан хугацаанд хоосон байгаа ба эдгээр нь гол төлөв хүн амын төвлөрлөөс хол байрладаг байна. 3.8 сая гаруй байрны статус тодорхойгүй бол 9 сая байрны ердөө 330,000-г нь худалдахаар зар тавьжээ.

Японд хоосон газар нь барилга байгууламжтай газраас илүү өндөр татвартай байдаг тул хуучин байшингуудыг нураах нь санхүүгийн дарамтыг нэмдэг. Ийм шалтгаанаар зарим хүмүүс өмч хөрөнгө өвлөн авахаас зайлсхийдэг аж. 

Тэгвэл Японд тулгамдаад буй уг асуудлыг шийдвэрлэхэд гадаадынхан чухал оролцоотой болжээ. Хоосон үл хөдлөх хөрөнгө, ялангуяа коминка (уламжлалт) байшингууд нь хямд тул гадаадын иргэдэд түрээслэх, худалдах, жуулчдад зориулсан амралтын газар байгуулах сонирхол сүүлийн үед нэмэгдсэн байна.

Гадаадын жуулчдын дунд Японы уламжлалт байранд байрлах сонирхол өндөр байгаа учраас уламжлалт байрны эрэлт нийлүүлэлтээсээ давжээ.

Гол валюттай харьцах иений ханш олон арван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн нь аялал жуулчлалын өсөлтийг бий болгож, гуравдугаар сард 3 сая жуулчин Японыг зорьсноор дээд амжилт тогтоосон байна.

Эх сурвалж: The Guardian

#Япон, #акия,