Вэйп буюу цахилгаан тамхи татдаг өсвөр насныхны хар тугалга, ураны бохирдолд өртөх эрсдэл нэмэгддэг бөгөөд энэ нь цаашлаад өсвөр насныхны тархи, эрхтний хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүйг судалгаагаар тогтоожээ.

Судалгааны ахлах зохиолч доктор Хонгинг Дэйзи Дайн хэлснээр өсвөр насныхны шээсэнд агуулагдах зарим металлын, ялангуяа кадми, хар тугалга, ураны хэмжээ тамхи татдаг давтамж, тамхины амт зэргээс хамаардаг эсэхийг судлахыг зорьсон байна.

Судалгааны үр дүнг даваа гарагт Тамхины хяналтын сэтгүүлд нийтэлжээ.

Дай болон хамтран зохиогчид сүүлийн нэг сарын хугацаанд нийт 6-19 өдөр цахилгаан тамхи татсан өсвөр насныхны шээсний хар тугалгын хэмжээг сүүлийн нэг сарын хугацаанд таваас илүүгүй өдөр цахилгаан тамхи татсан өсвөр насныхантай харьцуулахад 40%-иар их байгааг тогтоожээ. 20 хоног ба түүнээс дээш хугацаанд тамхи татдаг өсвөр насныхны хувьд шээсэн дэх хар тугалгын хэмжээ нь үүнээс 30%-иар өндөр байсан байна.

Харин чихэрлэг амтыг илүүд үздэг цахилгаан тамхи хэрэглэгчдийн шээсэн дэх ураны агууламж нь ментол эсвэл гааны амттай цахилгаан тамхи хэрэглэдэг хүмүүсийнхээс илүү өндөр байжээ.

Залуучуудын дунд явуулсан тамхины судалгаагаар цахилгаан тамхи татдаг залуучуудын бараг 90% нь янз бүрийн амт оруулсан цахилгаан тамхийг түлхүү хэрэглэдэг байна. 

Хэдийгээр металлын бохирдол нь бага түвшинд байсан ч зүрх судас, бөөр, танин мэдэхүй, сэтгэцийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг Небраскагийн Анагаах ухааны төвийн их сургуулийн биостатистикийн тэнхимийн профессор Дай хэлэв.

Тэрээр тамхины ямар ч хэлбэр аюулгүй биш болохыг сануулаад, эцэг эхчүүдэд цахилгаан тамхины хор хөнөөлийг танин мэдэж, хүүхдүүдээ тамхинаас гарахыг зөвлөсөн байна.

Судалгаанд 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд Хүн амын Тамхи, эрүүл мэндийн үнэлгээсудалгаанд хамрагдсан 200 өсвөр насныхны хариулт болон био сорьцыг ашигласан аж. 

Эх сурвалж: CNN

#эрүүл мэнд, #цахилгаан тамхи, #вэйп,