Чечений удирдагч Рамзан Кадыров өнгөрсөн жил шоронгийн хоригдол зодож буй бичлэгээрээ олон хүнийг дургүйцлийг төрүүлсэн өсвөр насны хүүгээ Ерөнхийлөгч Владимир Путиний нэрэмжит Оросын тусгай хүчний их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэрлэжээ.

Арваннэгдүгээр сард 16 нас хүрсэн Адам Кадыров өнгөрсөн жил аавынхаа ахлах бие хамгаалагчаар, мөн Оросын Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд багтдаг шинэ батальонд ажиглагчаар томилогдсон юм.

Тэрээр уг нэр хүндтэй их сургуулийн үйл ажиллагааг сайн мэддэг тул өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлнэ гэдэгт итгэж байна гэж Кадыров ням гарагт Telegram дээр бичсэн байна.

Чечений Гудермес хотод байрладаг тус их сургуулийн захирал хүсэлт гаргасны дагуу хүүгээ энэ албан тушаалд томилсноо Кадыров мэдэгджээ. Тус сургууль нь хувийн эзэмшлийн боловсролын байгууллага бөгөөд тусгай ангиудад мэргэжлийн сургалт явуулдаг аж.

Өнгөрсөн есдүгээр сард эцэг Кадыров нь бага хүүгийнхээ хоригдол зодож буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлж байв. Коран судар шатаасан хэргээр саатуулагдаад байсан Никита Журавель болсон явдлын дараа гурван жил хагасын ял сонссон байна.

Тухайн үед Кадыров шашныхаа үнэт зүйлийг хамгаалсан хүүгээрээ бахархаж байсан бол шүүмжлэгчид төдийгүй Кремлийн талыг баримтлагчид хүртэл хоригдол зодсон хэргийг буруушаасан юм.

ЗХУ задран унасны дараа Москватай хоёр удаа салан тусгаарлах зорилгоор дайн хийсэн тус бүс нутагт тогтвортой байдлыг хадгалсныхаа хариуд Кадыров Путинээс Чеченийг удирдах хэт их эрх мэдлийг авсан гэж үздэг.

Кадыров Оросын Холбооны харьяа Бүгд Найрамдах Чечень улсыг 2007 оноос хойш удирдаж байгаа бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу түрэмгийлж эхэлснээс хойш олон мянган дайчдаа фронт руу илгээсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Рамзан Кадыров, #Чечень, #Адам Кадыров,