Хятад улс ойрын өдрүүдэд сарны ар тал руу сансрын хөлгөө илгээхээр бэлтгэж байна. 

Хятадын домогт гардаг сарны дарь эхийн нэрээр нэрлэгдсэн Чанъэгийн 2007 онд хийсэн анхны даалгавраас хойш тус улс сарны хайгуулын чиглэлд тасралтгүй хөгжиж байна. 

Хятад улс 2020 онд сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд анх удаа сарны дэлхий рүү хардаг нүүрэн хэсгээс дээж авчирч, сарны гадаргуугаас хүнгүй сансрын хөлгийг дэлхий рүү аюулгүй буцаах боломжтой гэдгийг анх удаа баталж байв.

Тэгвэл энэ долоо хоногт Хятад улс Чанъэ-6 даалгаврын хүрээнд сансрын хөлгөө дахин хөөргөж, сарны сүүдэр талаас 2 килограмм орчим хөрс, чулууны дээж цуглуулахаар төлөвлөөд байна. 

53 хоног үргэлжлэх Чанъэ-6 даалгаврын хугацаанд сансрын хөлөг сарыг тойрон эргэдэг саяхан байрлуулсан реле хиймэл дагуултай холбогдож ажиллах бөгөөд анх удаа сарны сүүдэр талаас дэлхий рүү буцах оролдлого хийх аж.

Хятад улс сарны өмнөд туйлд усны хайгуул хийж, Оростой хамтран байгууламж барьж, цаашлаад 2030 он гэхэд сансрын нисэгчдээ сар руу илгээхээр зорьж байгаа ба бэлтгэл ажлын хүрээнд 2026, 2028 онд хийгдэх Чанъэ-7, Чанъэ-8 даалгавруудад тус реле хиймэл дагуул мөн чухал үүрэгтэй юм.

Энэ удаагийн даалгаврын хувьд Хятадын сансрын хөлөг Франц, Итали, Швед, Пакистан, Чанъэ-7 дээр Орос, Швейцар, Тайландын ачааг тээвэрлэнэ.

Чанъэ-6 нь нарны аймгийн хамгийн эртний тогоо гэж үздэг Өмнөд туйлын Айткин тогооны зүүн хойд талд газардах оролдлого хийх аж.

Эрдэмтэд өмнөд туйлыг сарыг судлах алтан бүс гэж тодорхойлдог бөгөөд эндээс дээж авчирвал сар болон нарны аймгийн үүслийн талаар илүү их зүйлийг мэдэж болно гэж найддаг юм.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #сарны судалгаа, #Чанъе-6,