Гэрэл зургийг MPA.mn

ОБЕГ-т ирсэн гал түймрийн дуудлагын хоногийн мэдээ

- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Чандмань баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.        

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

- Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 02:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Тус автомашины бүхээгт иргэн М/45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсан тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо орцонд утаажилт ихтэй байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 05:21 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход /16 давхар барилга/-ын 6 дугаар давхраас 11 дүгээр давхар хүртэлх цахилгааны хуваарилах самбар болон сувагчлал шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 85 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

#Гал түймэр, #обег, #хоногийн мэдээ,