2022 оны хоёрдугаар сараас эхлэн Украины дайны хохирлыг тоолж байгаа BBC Russian, бие даасан хэвлэл мэдээллийн Медиазона групп болон сайн дурын ажилтнуудын мэдээлснээр Украин дахь Оросын армийн хохирлын тоо 50,000-ыг давжээ. 

Тус баг оршуулгын газрууд дахь шинэ булшнууд болон албан ёсны мэдээ, сонин, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх нээлттэй эх сурвалжийн мэдээллийг ашиглан амь үрэгдсэн цэргүүдийг тоолж, нэрсийг нь тодорхойлдог.

Дайны хоёр дахь жилд Москва эхний жилийнхээс бараг 25%-иар илүү хохирол амссан буюу 27,300 гаруй цэргээ алдсан болохыг тус баг олж тогтоожээ. 

Москва Украины цэргүүдийг туйлдуулж, их бууны довтолгоонд зориулж байрлалыг нь илчлэхийн тулд цэргүүдээ хайр найргүй фронт руу илгээж золиосолсон нь үүнд нөлөөлсөн байна.

Амиа алдагсдын тоонд Орост эзлэгдсэн Украины зүүн хэсгийн Донецк, Луганскийн хохирлыг оруулаагүй бөгөөд хэрэв нэмбэл Оросын талын амь үрэгдэгсдийн тоо 50,000-аас хамаагүй өндөр байх магадлалтай гэдгийг тус баг тэмдэглэжээ.

BBC болон Медиазона-ийн тогтоосноор 2023 оны нэгдүгээр сард Украины Донецк мужид өргөн цар хүрээтэй довтолгоо эхэлснээр Оросын армийн амиа алдагсдын тоо огцом өссөн байна.

Вухледарын төлөөх тулаанд мөн Оросын арми бага хэмжээний ашгийн төлөө томоохон хохирол амсжээ. 

Түүнчлэн 2023 оны хавар Бахмутын төлөөх тулалдааны үеэр буюу Вагнер”­-ын дайчид хотыг эзлэн авах үед амиа алдагсдын тоо огцом өссөн байна. Вагнер”-ын удирдагч Евгений Пригожин тэр үед хөлсний бүлгийн 22,000 дайчид амиа алдсан гэж мэдээлж байв.

Өнгөрсөн намар Украины зүүн хэсгийн Авдиевка хотыг Орос эзлэхэд мөн л их хэмжээний хохирол амсжээ.

Нөгөө талд, Украины эрх баригчид мөн дайны талбар дахь хохирлын тоог тэр бүр нээлттэй мэдээлдэггүй. Хамгийн сүүлд хоёрдугаар сард Ерөнхийлөгч Володимир Зеленьский дайнд 31,000 украин цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгдсэн ч АНУ-ын тагнуулын алба хохирлын хэмжээг үүнээс их гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #Оросын армийн хохирол, #BBC Russia, #Медиазона,

Дорж 103.168.34.154
2024-04-17
2024 оны 4сарын17 ны байдлаар орос нь 460 000 орчим цэргээ алдсан. Шархтсан нь бол тоогоо алдсан.
Хариулах