Өнөөдөр Лондон хотын зүүн хойд хэсэгт илд барьсан этгээд хүмүүст халдсан ноцтой хэрэг гарчээ.
Их Британийн цагдаа нар 36 настай эрэгтэйг баривчилсан бөгөөд уг хэргийг терроризмтой холбоогүй гэж дүгнэж байгаагаа мэдэгдсэн байна.
Хайнаут галт тэрэгний буудлын ойролцоо болсон халдлагын улмаас 13 настай хүү амиа алдаж, Нийслэлийн цагдаагийн газрын хоёр ажилтныг оролцуулаад өөр дөрвөн хүн шархаджээ.
Хоёр офицер мэс засалд орох шаардлагатай боловч амь насанд нь аюулгүй шарх болохыг “Met”-ийн цагдаагийн ажилтан мэдэгдсэн байна.
Шархадсан хоёр иргэний авсан гэмтэл мөн амь насанд нь аюул учруулахгүй гэв.
Цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсанаар сэжигтнийг анхны дуудлагаас 22 минутын дараа цахилгаан бороохой ашиглан баривчилжээ.
Халдлага үйлдсэн этгээдийн сэтгэцийн эрүүл мэндийн түүхийг цагдаа нар шалгаж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian

#Их Британи, #Лондон,