Иранд өрнөж буй дайн, зөрчлийн улмаас бүс нутгийн агаарын зам хаагдаж, дэлхийн агаарын тээврийн компаниуд Ойрх Дорнодын чиглэлд хийх нислэгээ цуцалсаар байна. Тодруулбал, Дубай, Доха, Абу-Даби зэрэг бүс нутгийн агаарын тээврийн гол зангилаа нисэх буудлууд зарим үед хаагдаж, нислэгийн хуваарь эрс өөрчлөгдсөнөөс зорчигчид нислэгээ урт хугацаагаар хүлээх, цуцлах, дахин захиалах шаардлагатай болж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Одоогоор Грек, Латви, Францын агаарын тээврийн компаниуд Тель-Авив, Бейрут, Амман, Эрбил, Багдад, Дубай Эр-Риядын нислэгүүдээ гурван сар дуустал, зарим нь дөрөвдүгээр сарын дунд хүртэл цуцалснаа мэдэгдэж байна. Харин Канадын “Air Canada” компани Ойрх Дорнодын бүх нислэгээ тавдугаар сарын эх хүртэл цуцлаад байгаа бол Хонгконгийн агаарын тээврийн компани дөрөвдүгээр сарын 30 хүртэл Дубай, Эр-Рияд руу хийх болон тэндээс ирэх бүх зорчигч болон ачаа тээврийн нислэгээ цуцалснаа мэдэгдсэн байна. Түүнчлэн “Japan Airlines” компани хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 31 хүртэл товлосон Токио-Доха чиглэлийн нислэгийг, мөн Доха-Токио чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл түр зогсоогоод буй. Туркийн Тээврийн яамны мэдээлснээр, тус улсын “Turkish Airlines” Ирак, Сири, Ливан, Йордан, Доха, Дубай, Абу-Даби, Кувейт, Бахрейн, Даммам руу хийх нислэгээ гуравдугаар сарын 19 хүртэл цуцалсан бол Иран руу хийх нислэгийг гуравдугаар сарын 20 хүртэл цуцалсан байна.

Одоогоор Арабын орнуудад байрлах АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрууд, цэргийн баазууд, түүнчлэн газрын тосны дэд бүтэц, боомт, нисэх онгоцны буудал, усан онгоц, орон сууц, худалдааны барилгуудыг онилсон 2000 гаруй пуужин болон дроны халдлага гарсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь Арабын Нэгдсэн Эмират Улс руу чиглэж байгаа юм.
Үүний зэрэгцээ онгоцны түлшний үнэ огцом нэмэгдэх магадлалтай тул тийзний үнэ өсөх, мөн зарим чиглэлийн нислэгийг бүрмөсөн цуцлах магадлалтайг агаарын тээврийн компаниуд анхааруулж эхэллээ.
Эх сурвалж: Reuters

#нислэг, #ойрх дорнод,