Монгол Улсын хоёр дахь, мал эмнэлгийн шинжлэх ухааны салбарт анхны “Био аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори” нээлтээ хийлээ.
“Сүрьеэ, ям өвчний хяналт” шинжлэх ухаан, технологийн төсөл /SATREPS/-ийн хүрээнд энэхүү лабораторийг байгуулснаар салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшин шинэ шатанд гарч байгаа талаар эрдэмтэн судлаачид хэлж байлаа.
Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага /JICA/, Японы эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг /AMED/, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын санхүүжилтээр Япон Улсын Хоккайдогийн их сургуулийн Зоонозын хяналтын олон улсын хүрээлэн, Сүрьеэ судлалын хүрээлэн, Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Мал эмнэлгийн хүрээлэн хамтран дээрх төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Монгол Улсад сүрьеэ, ям өвчнийг хүн болон малын дундаас эрт илрүүлэх, хүн, малын хооронд халдвар дамжих эрсдлийг үнэлэх, өвчний тархалтыг тогтоох, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалд тулгуурласан зооноз халдварт өвчнийг хянах платформыг бий болгох, урьдчилан сэргийлэх, онош тодорхойлох зорилгоор 5 дахь жилдээ хэрэгжүүлж буй төслийн үр дүн гарч эхэлжээ. Тухайлбал, Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори болон халдварт өвчний үүсгэгчийн геномийн бүрэн дараалал тогтоох лабораториудыг байгуулж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж оношлуураар хангаж байна. Мөн хүн, мал эмнэлгийн салбарын 20 гаруй эрдэмтэн, судлаачид Япон улсын их сургууль, судалгааны хүрээлэнд мэргэжил, ур чадвараа дээшлүүлж байгаа ажээ.
300 сая иений санхүүжилттэй “Сүрьеэ, ям өвчний хяналт” шинжлэх ухаан, технологийн төсөл /SATREPS/-ийн шинжлэх ухаан, мал эмнэлгийн салбарт оруулж буй хувь нэмрийг салбарын мэргэжилтнүүд байдлаар тодорхойллоо. Үүнд:
- Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторид зайлшгүй шаардлагатай мал, амьтны халдварт, зоонозын халдварт өвчний үүсгэгч, онц аюултай бичил биетэнтэй ажиллах, ялган таних, баталгаажуулах, нарийвчлан судлах боломжтой болно.
- Онц аюултай халдварт өвчин, зоонозын халдварыг оношлох болон урьдчилан сэргийлах биобэлдмэлийг гарган авах судалгаа-шинжилгээ хийгдэж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх таатай орчин бүрдэх юм.
- Мал, амьтны халдварт өвчин судлаач-шинжээчдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах био-аюулгүйн баталгаат байдал хангагдана.

#БШУЯ, #Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори,