ОЛИМП

Тархины хүнд гэмтлийн улмаас дахин серфингэнд суралцсан Оуэн Райт Токиогийн олимпоос хүрэл медаль хүртлээ

Австралийн серфингчин 31 настай Оуэн Райт 2015 онд бэлтгэл хийх үеэрээ асар том давлагаанд цохигдож, тархинд нь цус харвасан юм. Тэрээр дахин алхаж, серфинг хийхэд суралцсан бөгөөд Олимпын анхны серфингийн тэмцээндээ ийн оролцжээ.

Тэрээр спортдоо эргэн ирээд зогсохгүй Токиод хүрэл медалийн болзол хангаж түүхэн амжилтанд хүрлээ. Харин энэ төрөлд алтан медалийг Бразилын тамирчин Итало Феррейра 15:14 харьцаагаар Японы Каноа Игарашийг хожиж, хүртсэн юм.

Хүрэл медалийн төлөө Райт дэлхийн хошой аварга Бразилын тамирчин Габриэль Мединатай таарч, нийт 11:97 оноогоор ялжээ.

Сонирхуулахад серфинг хийсэн давлагаа бүрийг таван шүүгч тус бүр 0.1-ээс 10.0 оноогоор үнэлдэг. Эдгээр онооноос хамгийн өндөр болон хамгийн бага оноонуудыг хасаж, үлдсэн гурван онооны дунджаар давлагааны оноог гаргадаг байна. Нийт давлагааны оноонуудаас хамгийн өндөр хоёр оноог хооронд нь нэмснээр серфингчийн оноог гаргадаг аж.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet