Оросоос санаа авсан гадаад агент”-ын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ч хууль тогтоогчид төслийн анхны хэлэлцүүлгийг мягмар гарагт хийхээр төлөвлөж байна.

Даваа гарагт парламентын ордны гадаа 5,000 гаруй хүн хуулийн төслийг эсэргүүцэн жагсжээ. Гүржийн болон барууны шүүмжлэгчид уг хуулийн төслийг Европын Холбоонд элсэх Гүржийн ард түмний итгэл найдварыг алдагдуулна гэж анхааруулж байгаа.  

“Гадаадын агентууд”-ын тухай хуулийн төсөлд гадаадаас 20-иос дээш хувийн санхүүжилт авдаг байгууллагуудыг гадны нөлөөтэй агент гэж бүртгэх талаар тусгаад байгаа бөгөөд Орост эрх баригчид сөрөг хүчний дуу хоолойг хязгаарлахын тулд ижил хуулийг ашигладаг. 

АНУ, Их Британи, Герман зэрэг барууны орнууд Гүржийг уг хуулийн төслийг батлахгүй байхыг уриалав. Түүнчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сард Гүржид нэр дэвшигчийн статус олгосон Европын холбоо уг хуулийн төслийг тус холбооны үнэт зүйлстэй нийцэхгүй болохыг тэмдэглэжээ. 

Сүүлийн үед Оросыг илт дэмжсэн бодлого баримталсан гэж буруутгагдаж буй Гүржийн засгийн газар энэ хуулийг ил тод байдлыг дэмжих, гадаадынхны тулгаж буй псевдо-либерал үнэт зүйлс-тэй тэмцэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Өнгөрсөн жил хуулийн төслийг анх удаа хэлэлцсэн ч иргэдийн эсэргүүцлийн улмаас хойшлуулаад байсан юм. Харин энэ сарын эхээр Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болсныг мэдэгдсэн билээ.

Даваа гарагт парламентын ордны гадаа жагсагчид Орос хууль гэж нэрлэсэн уг хуулийн төслийг эсэргүүцсэн уриа лоозон барьж, цагдаа нар болон эрх баригч намын гишүүдийг Оросууд!хэмээн нэрлэж байв.

Эх сурвалж: Reuters

#гадаадын агентын тухай хууль, #Гүрж, #Орос хууль,