Хунтагийн эсрэг тэмцэж буй Мьянмарын босогчид Тайландын хилийн ойролцоох сүүлчийн цэргийн баазыг эзлэн авснаа зарлажээ. Энэ нь засгийн эрхэнд үлдэхийн төлөө тэмцэж буй тус улсын цэргийн эрх баригчдад сүүлийн чухал цохилт боллоо.

Лхагва гарагийн орой Карены дайчдын дайралтын дараа 200 орчим цэрэг Мявадди хот дахь 275-р батальоныг орхиж, Мьянмарыг Тайландтай холбодог хоёр дахь Найрамдлын гүүр рүү зугтсан байна.

Карены үндэсний холбоо (KNU)-ны хэвлэлийн төлөөлөгч Сав Тав Ни “Өчигдөр орой бид Мявадди хотыг албан ёсоор хяналтдаа авсан” гээд, Тайландтай хийх худалдааны гол цэгээ алдсан нь “армийн хувьд том асуудал” гэж мэдэгджээ.

Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Мьянмарын армийн цэргүүд Тайланд руу нэвтрэхийг оролдож байгаа ба босогчид хилийн гүүрийг хараахан хяналтдаа аваагүй байгаа гэв.

200,000 хүн амтай Мявадди нь Тайландын Мэй Сотын эсрэг талд байрладаг, стратегийн чухал боомт хот юм.

Тус газарт мөн сүүлийн жилүүдэд эрчээ аваад буй онлайн луйврын төвүүд байрладаг. Ийм газруудад ихэвчлэн гадаадын иргэд боолчлогддог гэж үздэг бөгөөд Мьянмар даяар ийм төвүүдэд 120,000 хүртэл хүн хоригддог байж болзошгүй гэж НҮБ тооцоолж байв.

Мяваддигийн эргэн тойронд тулаан олон хоног үргэлжилж байгаа.

Дөрөвдүгээр сарын 5-аас хойш “KNU”-ын жигүүр болох Карены үндэсний эрх чөлөөний арми (KNLA) болон түүний холбоотнууд Мяваддигийн захад байрлах цэргийн застав, баазуудыг эзэлж, хунтагийн 670 гишүүн “KNLA”-д бууж өгсөн юм.

Зөвхөн 275-р батальон үлдээд байв. Лхагва гарагийн шөнө тэнд байрлаж байсан цэргүүд зүүн өмнөд цэргийн командлалаас нэмэлт хүч ирэхийг хүлээсэн ч нэмэлт хүч ирээгүй тул цэргүүд байраа орхин хилийн гүүр рүү зугтсан аж.

2021 оны хоёрдугаар сард Мьянмарын цэргийн хунта төрийн эргэлт хийж, ардчилсан сонгуулиар сонгогдсон Аун Сан Су Чигийн нам болох Ардчиллын төлөөх үндэсний лигийн засгийн газрыг түлхэн унагаж, засгийн эрхийг гартаа авснаас хойш тус улсад иргэний дайн дэгдсэн юм.

Хунта эрх мэдлээ хадгалахын тулд Мьянмарын ард түмний эсрэг харгис хэрцгий халдлага үйлддэг байсан бол одоо “KNU” зэрэг босогчдын армийг багтаасан үндэсний хэмжээний зэвсэгт эсэргүүцлийн хөдөлгөөн хунтагийн дэглэмд аюул заналхийлж байна.

Эх сурвалж: CNN

#Мьянмар, #иргэний дайн, #Карены үндэсний холбоо,