Өмнөд Солонгосын сөрөг хүчний намууд лхагва гарагт болсон парламентын сонгуульд ялалт байгуулсан нь Ерөнхийлөгч Юн Сук Ёол болон түүний консерватив намд хүчтэй цохилт боллоо.

Үндэсний сонгуулийн хороо болон сүлжээний телевизүүдийн мэдээлсэн урьдчилсан дүнгээр Ардчилсан нам (АН) Үндэсний Ассемблейн 300 суудлын 170 гаруйг нь, тус намтай эвссэн жижиг нам дор хаяж 10 суудал авах төлөвтэй байна.

АН-ын дарга Ли Жэ Мён “Сонгогчид намайг сонгосон нь Юн Сук Ёолын засаг захиргааны эсрэг шүүлт бөгөөд ард түмний амьжиргааг хариуцаж, илүү сайн нийгмийг бий болгох үүргийг Ардчилсан намд өгч байгаа хэрэг юм гэж мэдэгджээ.

Ли нь нийслэл Сөүлээс баруун зүгт орших Инчон хотод ерөнхийлөгчийн гол холбоотон гэгддэг консерватив үзэлтэй томоохон нэр дэвшигчтэй өрсөлдөн ялалт байгуулсан байна.

Ерөнхийлөгч Юны Ард түмний хүч нам (PPP) 100 гаруй суудал авах төлөвтэй байгаа ба энэ нь ерөнхийлөгчид хориг тавих, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах боломжтой сөрөг хүчний гуравны хоёрын хэт олонхын хяналтаас Юн зайлсхийж чадсан гэсэн үг юм.

Гэвч үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд Юны хууль батлах чадвар ихээхэн суларч, “доголон нугас”-ны статустай болох магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байна.

Сонгуулийн томоохон ялагдлын дараа эрх баригч намын дарга аль хэдийн огцрох хүсэлтээ өгчээ.

Үндэсний сонгуулийн хороо албан ёсны дүнг өнөөдөр зарлана. Урьдчилсан мэдээгээр уг сонгуульд 29.7 сая хүн буюу сонгуулийн насны иргэдийн 67 хувь нь оролцсон нь парламентын сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр ирц аж.

Эх сурвалж: Yonhap, Reuters

#Өмнөд Солонгос, #парламентын сонгууль, #сөрөг хүчин,