Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Фумио Кишидатай АНУ дахь анхны өндөр хурдны галт тэрэгний төслийн талаар ярилцах төлөвтэй байгааг эх сурвалж мэдээлжээ.
Кишидагийн Вашингтонд хийж буй төрийн айлчлал нь Японы удирдагчийн сүүлийн есөн жилд хийж буй анхны айлчлал бөгөөд холбоотнууд хоорондын аюулгүй байдал, эдийн засгийн харилцааг илүү нягт харуулах зорилготой юм.
Дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад Даллас, Хьюстон хотыг галт тэргээр холбох төсөл багтаж байгааг гэж гурван эх сурвалж хэвлэлд мэдээлсэн байна.
Хоёр орны удирдагч лхагва гарагт хэлэлцээрийн дараах хамтарсан мэдэгдэлдээ олон тэрбум долларын өртөгтэй төслийн талаар дурдах магадлалтай гэж хоёр эх сурвалж хэлжээ.
Харин Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан төслийн явцыг олон нийтэд зарлах хэмжээнд хүрээгүй гэж үзэж байгаа аж.
Мөн хэлэлцээрийн нарийн ширийн зүйлс эцсийн мөчид өөрчлөгдөж магадгүй гэдгийг бүх эх сурвалж хэлсэн байна.
25-30 тэрбум долларын өртөгтэй төслийн санхүүжилтийг Холбооны Төмөр замын захиргаа болон Тээврийн яамны бусад сангаас гаргах боломжтой боловч Байден, Кишида нарын дэмжлэг нь хувийн хөрөнгө оруулагчдаас мөнгө татахад тусалж магадгүй.
Томоохон хотууд нь хоорондоо асар их зайтай, хүн ам ихтэй боловч нийтийн тээврийн хомсдолтой АНУ-д өндөр хурдны галт тэрэгний олон санал ирж байсан. Гэвч улс төрийн маргаан, газар өмчлөлийн асуудал, асар их зардал зэргээс шалтгаалж нэг нь ч бүтээгүй юм.
Хүн амын тоогоор АНУ-д дөрөв, тавт ордог Хьюстон, Даллас хотыг галт тэргээр холбох төсөл 1980-аад оноос хойш яригдаж байгаа ч галт тэрэгний маршрутын дагуух газар эзэмшигчдийн эсэргүүцлийн улмаас өмнөх хүчин чармайлтууд мухардалд орсон аж.
Хот хооронд машинаар явахад 3,5 цаг зарцуулдаг бол 380 км урт төмөр зам ашиглалтад орсноор зорчих хугацаа 90 минут болох юм.
Төслийг “Texas Central Partners” болон “Amtrak” гүйцэтгэнэ. Ингэхдээ Японоос шинкансен өндөр хурдны галт тэрэгний технологийг худалдан авч байгаа. Мөн Японы төрийн зээлдүүлэгчид тус төсөлд зориулж зээл олгосон байна.
Эх сурвалж: Reuters

#жо байден, #Фумио Кишида, #өндөр хурдны галт тэрэг,