Орос болон Казахстаны нутагт хурдацтай хайлсан цас гол мөрний түвшинг нэмэгдүүлснээр сүүлийн 70 жилд тохиолдоогүй хүчтэй үер болж байгаа бөгөөд эрх баригчид үерт өртсөн бүс нутгуудаас 100,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргажээ.
Орост Уралын нуруу, Сибирь, Казахстаны нутагт Урал, Тобол зэрэг голын ойролцоох нутаг дэвсгэрт олон тооны суурин газар үерийн усанд автсан байна. Орон нутгийн албаныхны мэдээлснээр голын түвшин хэдхэн цагийн дотор хэдэн метрээр нэмэгдэж, урьд өмнө бүртгэгдэж байгаагүй рекорд хэмжээнд хүрчээ.
Мягмар гарагийн орой 550 мянга орчим хүн амтай Оренбург хотын орчимд Урал голын түвшин 9.31 метрт хүрч, эгзэгтэй түвшин болох 9.30 метрийг давсан байна. Мужийн захирагч Денис Паслер эрсдэлтэй бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ.
Өнгөрсөн баасан гарагт Уралын урсгалын дээд хэсэгт орших Орск хотын далан сэтэрч үерийн ус хотыг бүрхсэн. Хотын усны түвшин 21 сантиметрээр буурч, 9.07 метрт хүрсэн ч эрсдэлтэй хэмжээ болох долоон метрээс хол давсан хэвээр байгаа юм. Оросын Онцгой байдлын яам нөхцөл байдал “хүнд хэвээр байна” гэж тайлбарлав.
Иртыш мөрний салаа Тобол голын эрэг дээрх Курган хотод мөн яаралтай нүүлгэн шилжүүлэлт зарлажээ. Бүс нутгийн албаныхан үерийн ус ирэх гурван өдөр нэмэгдэж, дөрөвдүгээр сарын эцэс хүртэл “хүнд нөхцөл байдал” үргэлжилнэ гэж мэдэгдэв.
Дэлхийн хамгийн том нүүрсустөрөгчийн сав газар болох Баруун Сибирийн газрын тосны томоохон бүс нутаг болох Тюменьд мөн онц байдал зарлажээ.
Урал бол Орос, Казахстаныг дайран Каспийн тэнгист цутгадаг Европт уртаараа гуравт ордог гол юм.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ үерийг сүүлийн 80 жилд тохиолдсон хамгийн аймшигт үе гэж тодорхойлсон байна. Гамшгийн улмаас тус улсад 86 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Атырау, Актобе, Акмола, Костанай, Зүүн Казахстан, Хойд Казахстан, Павлодар муж хамгийн их хохирол амсжээ. Эдгээр бүс нутгийн ихэнх нь Оростой хиллэдэг бөгөөд Урал, Тобол зэрэг Оросоос эхтэй гол мөрний дагуу байрладаг байна.
800,000 хүн амтай Курган хотод Тоболын усны түвшин нэмэгдэж, бүс нутагт 19 мянган хүн эрсдэлд оржээ. Гэсэн ч зарим хүмүүс нүүлгэн шилжүүлэх шаардлагыг үл тоомсорлож байгааг Оросын албаны хүмүүс мэдэгдэв.
Иртыш мөрний салаа болох Сибирийн Ишим голын усны түвшин мөн нэмэгдэх төлөвтэй байна. Ишим нь эх Обь мөрний хамт дэлхийн долоо дахь хамгийн урт голын системийг бүрдүүлдэг.
Орост жил бүр цас хайлдаг ч энэ жил яагаад хүчтэй үер болсон нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Казахстан, #ОРос, #үерийн гамшиг,