Орос улс мягмар гарагт анх удаа Восточный сансрын буудлаас “Ангара” пуужинг хөөргөхөөр төлөвлөж байгааг “Роскосмос” даваа гарагт мэдэгдэв. 

Роскосмос”-ын Telegram”-д хийсэн мэдэгдэлд дурдсанаар Ангара А5 зөөгч пуужинг мягмар гарагт Москвагийн цагаар 12:00 цагт, Оросын Алс Дорнодын Амар мужийн ойд шинээр баригдсан хөөргөх тавцангаас хөөргөхөөр болсон байна.

Оросын сансрын хүчний хүсэл тэмүүллийн бэлгэдэл болсон Восточный Космодром нь олон тэрбум долларын өртгөөр боссон бөгөөд бүтээн байгуулалтын ажил нь авлигын дуулиан болон бусад асуудлуудаас болж удаа дараа саатаж байв.

Ангара А5 пуужингийн хувьд энэ нь дөрөв дэх нислэг бөгөөд анхны туршилтын нислэгээс нь бараг 10 жилийн дараа болж байгаа аж. Өмнөх бүх хөөргөлтүүд нь Оросын хойд хэсэгт орших Плесецк сансрын буудлаас хийгдэж байжээ.

Тойрог замд 20 тонноос дээш жинтэй ачаа тээвэрлэх чадалтай 42.7 метр өндөр Ангара зөөгч пуужин нь 1960-аад оны дунд үеэс ашиглагдаж буй Оросын хүнд даацын Протон М пуужинг орлохоор бүтээгдэж байгаа юм.

Гэвч Путиний үндэсний аюулгүй байдалд асар их ач холбогдолтой гэж тодорхойлсон уг төсөл нь мөн адил үйлдвэрлэлийн саатал, техникийн асуудлуудтай тулгараад байгаа.

Эх сурвалж: Reuters

#Роскосмос, #Восточный Космодром, #Ангара А5 зөөгч пуужин,