Канадын дотоодын тагнуулын агентлаг Хятадыг тус улсын сүүлийн хоёр сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байгаа бөгөөд 2023 оны хоёрдугаар сард уг дүгнэлтээ ерөнхий сайдын албанд танилцуулж байжээ. 

Сөрөг хүчний хууль тогтоогчдын шахалтаар Ерөнхий сайд Жастин Трюдо гадаадын хөндлөнгийн оролцоотой тэмцэх комисс байгуулсан ба даваа гарагт комисс Канадын улс төр дэх гадаадын хөндлөнгийн оролцооны асуудлаар сонсгол зохион байгуулсан байна.

Энэ үеэр комиссын гишүүдэд 2023 онд хамаарах Канадын Аюулгүй байдлын тагнуулын алба (CSIS)-ны дүгнэлтийг танилцуулжээ.

Ерөнхий сайдын албанд танилцуулж байсан уг зургаан хуудас бүхий баримт бичигт “БНХАУ 2019, 2021 оны сонгуульд нууцаар, хууль бусаар хөндлөнгөөс оролцсоныг бид мэднэ гэж өгүүлсэн байна.

Хоёр сонгуулийн үеэр эдгээр гадаадын хөндлөнгийн оролцоо нь прагматик шинж чанартай байсан бөгөөд үндсэндээ БНХАУ-ын засгийн газрын сонирхсон асуудлаар БНХАУ-ыг дэмждэг эсвэл төвийг сахисан байр суурьтай хүмүүсийг дэмжихэд чиглэж байв гэжээ.

Тагнуулын шинжээчид болон Консерватив намын гишүүд Трюдогийн засгийн газрыг Хятадын хөндлөнгийн оролцоотой тэмцэхэд хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэж байгаа бөгөөд лхагва гарагт Трюдо энэ асуудлаар комисст мэдүүлэг өгөх төлөвтэй байна. 

Канад улсад гадаадын хөндлөнгийн оролцоог амжилттай хийх боломжтой. Учир нь хууль эрх зүйн болон улс төрийн үр дагавар бага байдаг. Тиймээс гадаадын хөндлөнгийн оролцоо нь эрсдэл багатай, өндөр үр өгөөжтэй гэж CSIS”-ийн үнэлгээнд дурджээ.

Консерватив нам 2021 онд кампанит ажлынхаа үеэр Уйгур үндэстний цөөнхийг чиглэсэн Бээжингийн бодлогыг буруушааж, Хятадын Huawei компанийн 5G сүлжээнд хориг тавина гэж амлаж байв.

Үр дүнд нь Консерватив нам парламентад есөн суудлаа алдсан гэж сонгуулийн кампанит ажлын үеэр Консерватив намыг удирдаж байсан Эрин О'Түүл мэдэгджээ.

Харин Хятадын асуудлаар Консерватив намаас илүү зөөлөн байр суурь баримталдаг Трюдогийн Либерал нам 2019, 2021 оны сонгуульд хоёуланд нь ялалт байгуулсан байна.

Эх сурвалж: Reuters

#Канад Улс, #хятад улс, #гадаадын хөндлөнгийн оролцоо,