Өнгөрсөн сард концертын танхимд болсон халдлагад Украин оролцсон гэдгийг нотлох баримтыг сэжигтний утсан дээрээс олсноо Оросын мөрдөн байцаагчид баасан гарагт мэдэгджээ.

Гуравдугаар сарын 22-нд Крокус Сити Холлд болсон халдлагын хариуцлагыг Исламын дайчид хүлээсэн ч Оросын эрх баригчид Украин болон түүний барууны холбоотнуудыг буруутгаж байгаа.

Харин Киев болон барууны орнууд дээрх мэдэгдлийг үгүйсгэж, Москваг эмгэнэлт явдлыг суртал ухуулгын зорилгоор ашиглаж байна гэж хариу буруутгаж байна.

Тэгвэл халдлагын сэжигтнүүдийн нэг нь Орос Украин руу түрэмгийлсний хоёр жилийн ойн өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд Крокус Сити Холлын үүдний хэсгийн зургийг удирдагчруугаа илгээсэн болохыг тогтоосон гэж онц ноцтой гэмт хэргүүдийг шалгадаг Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.

Тухайн сэжигтэн хэн болохыг тодорхойлоогүй ч “Шүүгдэгч мэдүүлэгтээ энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Оросын эрх баригчид одоо халдлагатай холбоотойгоор 14 хүнийг саатуулаад байгаа.

Мөн ижил утсан дээрээс эвдэрсэн барилгуудын өмнө Украины далбааг барьж буй өнгөлөн далдлах хувцас өмссөн хүмүүсийн зургууд олдсон байна.

Оросын Мөрдөн байцаах хороо “Энэ мэдээлэл нь террорист халдлага болон Украин дахь цэргийн тусгай ажиллагаа хоорондын холбоог харуулж байна” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус хороо мөн сэжигтнүүдийн утсан дээрээс Украинаас “их хэмжээний мөнгө, криптовалют” хүлээн авсныг “баталгаажуулж болохуйц” нотлох баримт олсноо мэдэгдсэн юм.

Сэжигтнүүдийг эрүүдэн шүүж буй бичлэг, зургууд интернэт орчинд тарсан бөгөөд тэд шүүхийн танхимд орж ирэхдээ ил шархтай байсан нь цагдаагийн байцаалтаар олж авсан мэдээллийн найдвартай байдалд эргэлзээ төрүүлж байна.

Эх сурвалж: The Moscow Times

#Крокус Сити Холлын халдлага, #Оросын Мөрдөн байцаах хороо,